Нүүр хуудас Үйл явдал ба зар“0-3 гэсэн амжилтаар тэмцээнээ дуусгахыг бид хүсээгүй” — Chinggis Warriors түүхэн ялалтаа авч, тэмцээнээ үргэлжлүүлнэ

“0-3 гэсэн амжилтаар тэмцээнээ дуусгахыг бид хүсээгүй” — Chinggis Warriors түүхэн ялалтаа авч, тэмцээнээ үргэлжлүүлнэ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Цахим спортын хамгийн том, нэр хүндтэй CS төрлийн “Мэйжор” тэмцээн АНУ-ын Техас мужийн Остин хотод эхэллээ. 1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсээс Монгол Улсаа төлөөлөн “The MongolZ” болон “Chinggis Warriors” багууд оролцож байна.

“The MongolZ” баг гуравдугаар шатнаас шууд оролцох тул тэдний анхны тоглолт зургадугаар сарын 12-нд товлогджээ. Харин Мэйжор тэмцээнд анх удаа оролцож буй “Chinggis Warriors” багийн хувьд эхний хоёр тоглолт амаргүй байлаа. Тэд Норвегийн “HEROIC” болон Бразилын “Legacy” багуудад дараалан ялагдаж, 0-2 гэсэн амжилттай болсон юм.

Гурав дахь тоглолт: Түүхэн ялалт

2025 оны 6-р сарын 5-нд болсон гурав дахь тоглолтод “Chinggis Warriors” Бразилын “Fluxo” багийг 2-1 харьцаатай буулган авч, Монголын баг анхны Мэйжор ялалтаа байгуулав. Тоглолтын явц дараах байдалтай өрнөв:

  • Map 1 – Ancient: Fluxo баг 13-10 харьцаагаар хожив
  • Map 2 – Mirage: Chinggis Warriors 13-11 харьцаатайгаар тэнцүүлэв
  • Map 3 – Nuke: Монголын баг шийдвэрлэх тоглолтод 13-2 харьцаатай илт давуу хожлоо

“Ariucle”-ийн сэтгэгдэл:

“Сайхан байна. Тоглолт бидний хувьд хүнд байлаа. Бид 0-3 гэсэн амжилттай хасагдахыг хүсээгүй. Анхны Мэйжор маань үнэхээр онцгой байна. Энэ бол бидний мөрөөдөл байлаа. Маргааш ч бид хожиж чадна” хэмээн багийн тамирчин ariucle сэтгэгдлээ хуваалцжээ.

Ийнхүү “Fluxo” баг тэмцээнийг орхих анхны баг болж, харин “Chinggis Warriors” тэмцээнийхээ замналыг үргэлжлүүлэх боломжтой болсон байна. Тэд дахин ялагдах эрхгүйгээр дараагийн тоглолтоо өнөө шөнө 01:30 цагаас Хятадын “Lynn Vision” багийн эсрэг хийхээр бэлдэж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх