Нүүр хуудас Уран сайхан10 настай охин “Зэрлэг байгалийн гэрэл зурагчин” уралдаанд шалгарчээ

10 настай охин “Зэрлэг байгалийн гэрэл зурагчин” уралдаанд шалгарчээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

10 настай Жэйми Смарт хэмээх Англи охин дэлхийн хамгийн нэр хүндтэй “Зэрлэг байгалийн гэрэл зурагчин” уралдаанд тусгай байр эзэлжээ. Тэрбээр намрын налгар цагт буга урамдах мөчийг гэрэл зурагт буулгасан нь шүүгчдээс өндрөөр үнэлэгдсэн байна.

“Бүргэдийн нүдтэй охин”

Жэймигийн “The Rutting Call” нэртэй бүтээл нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 60 мянга гаруй бүтээлийн дундаас шилдэг 100-т багтаж, хамгийн олон хүний санал авсан зургаар шалгарчээ. Тэрбээр уг зургийг Английн Лестершир дэх Брэдгейт цэцэрлэгт хүрээлэнд авсан бөгөөд одоо “Бүргэдийн нүдтэй охин” хэмээн нэрлэгдэх болжээ.

Гэрэл зурагт дурласан түүх

Уэльсийн Ландриндод Веллс хотоос гаралтай Жэйми зургаан настайгаасаа гэрэл зураг сонирхож эхэлжээ. Эцэг нь гэрэл зурагт дуртай байсан тул түүний анхны камерийг аав нь зээлдүүлсэн аж. Жэйми анх гэрэл зураг дарахдаа “камераа унагачих вий гэж айдаг байсан” хэмээн дурссан байна.

Өмнөх амжилтууд

Жэйми энэ жилээс өмнө ч хэд хэдэн уралдаанд амжилт гаргаж байжээ.

  • 2025 оны гуравдугаар сард “BIAZA” гэрэл зургийн уралдаанд “Out of the Blue” нэртэй акулын зургаар хамгийн залуу ялагч болсон.
  • 2023 онд “RSPCA”-ийн гэрэл зургийн уралдаанд “Fighter” нэртэй тахианы зураг түрүүлсэн бөгөөд гурван бүтээл нь нэмэлт шагнал хүртсэн байна.

Байгальд хайртай бяцхан авьяастан

Жэймигийн гэрэл зургийн уралдаанд шалгарсан буга урамдах агшин нь мэргэжлийн гэрэл зурагчин Данни Грийнтэй хамт 12 цагийн зураг авалтын үеэр авч чадсан бүтээл байв.

Ээж нь түүний амжилтын нууцыг “байгальд хайртай сэтгэл, хөдөлмөрч зан хоёрын нэгдэл” хэмээн тодорхойлжээ.

Өдгөө Жэйми Instagram-д 111 мянга гаруй дагагчтай, зэрлэг байгаль ба гэрэл зургийн тухай подкаст хөтөлдөг, түүний бүтээлүүд Австралийн амьтны хүрээлэнд дэлгэгдэж байгаа аж.

jamie smart
jamie2
jamie3
jamie1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх