Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” нэртэй танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнг Нийслэлийн Бизнес инновацын газар болон Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүрээнд нь өсвөр үеийнхний дунд е-спортын тэмцээн зохион байгуулна.
Тэмцээний төрөл:
- Counter Strike 2
- Mobile Legend
Тэмцээнд 13-17 насны хүүхэд, залуус оролцох боломжтой бөгөөд оролцогчид өөрсдийн багаа бүрдүүлэн бүртгүүлнэ. Төрөл тус бүрд эхний гурван байр болон шилдэг тоглогч (MVP)-ийг мөнгөн шагналаар шагнана.
Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/fezcDkZ8y1bTszvc8
Бүртгэл дуусах хугацаа:
2024 оны 5 дугаар сарын 28
Бусад үйл ажиллагаа:
- “Cosplay” тэмцээн: Оролцогчид дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын баатрын дүрд хувирч оролцоно.
- “Хуваалцангаа цуглуулъя” үзэсгэлэн: Өвөрмөц цуглуулгатай хүүхдүүд бусадтай солилцох, танилцуулах боломжтой.
Холбогдох дугаар (үзэсгэлэнд оролцох хүсэлтэй хүүхдүүдэд):
88927079