2025 он кино урлагт томоохон эргэлт авчирсан жилүүдийн нэг болж байна. Орлогоороо толгой цохисон бүтээлүүд дунд Ази, Америкийн уран бүтээлчдийн өрсөлдөөн ширүүсэж, олон төрлийн жанрын кинонууд тэргүүлж байна. Энэхүү жагсаалтад 2025 оны хамгийн их ашиг олсон 10 киног танилцуулж байна.
1. Ne Zha 2
Хятадын ардын домгоос сэдэвлэсэн “Ne Zha” цувралын үргэлжлэл “Ne Zha 2” 1.87 тэрбум ам.долларын дотоодын, 20 сая ам.долларын гадаад орлогоор нийт 1.8 тэрбум ам.доллар цуглуулан дэлхийд хамгийн их ашигтай киноор нэрлэгдлээ.
2. A Minecraft Movie
Алдарт тоглоом дээр үндэслэсэн энэхүү кино АНУ-д 423.7 сая, гадаадад 527.8 сая ам.долларын ашиг олж, нийт 951.5 сая ам.долларт хүрчээ.
3. Lilo & Stitch
Хүүхэлдэйн киног амьд дүрслэлээр дахин бүтээсэн энэхүү уянгын бүтээл АНУ-аас 366.4 сая, гадаад зах зээлээс 492 сая ам.долларын орлого олж, нийт 858.4 сая ам.долларт хүрсэн байна.
4. Mission: Impossible – The Final Reckoning
Том Крузын гайхамшигт адал явдлууд үргэлжилсээр. Энэхүү кино 506.8 сая ам.долларын орлогоор шилдгүүдийн тоонд багтсан. Дотоод зах зээлд 166.3 сая, гадаадад 340 сая ам.доллар цуглуулжээ.
5. Captain America: Brave New World
Шинэ “Ахмад Америк” Сэм Вилсоны дүрээр хүч түрэн орж ирсэн энэхүү кино 415.1 сая ам.долларын ашигтай байна. АНУ-д 200.5 сая, гадаадад 214.5 сая ам.доллартай.
6. Thunderbolts*
Marvel-ын анти-баатруудын тухай өгүүлэх уг бүтээл 188.7 сая ам.долларын дотоодын, 190.5 сая ам.долларын гадаадын орлогоор нийт 379.3 сая ам.доллар олжээ.
7. Sinners
Райн Куглерын найруулсан түүхэн аймшгийн энэхүү кино 361.7 сая ам.долларын ашигтай байна. АНУ-д 275.9 сая, гадаад зах зээлд 85.8 сая ам.доллар цуглуулжээ.
8. Final Destination: Bloodlines
Алдарт “Final Destination” цувралын шинэ анги 130.6 сая ам.долларын дотоодын, 141.1 сая ам.долларын гадаадын орлогоор нийт 271.7 сая ам.доллар олсон.
9. Snow White
Цасан цагааны шинэ хувилбар бодит дүрслэлтэйгээр үзэгчдийн хүртээл болж, 205.6 сая ам.долларын ашигтайгаар жагсаалтад багтжээ.
10. How to Train Your Dragon
Луу ба хүний найрамдлын тухай энэхүү амьд дүрийн шинэчилсэн хувилбар 197.8 сая ам.долларын ашиг олсон. АНУ-д 83.7 сая, гадаад зах зээлд 114.1 сая ам.доллар цуглуулжээ.