Нүүр хуудас Кино«28 Years Later» трейлерээрээ Golden Trailer Awards-ын тэргүүн шагналыг хүртлээ

«28 Years Later» трейлерээрээ Golden Trailer Awards-ын тэргүүн шагналыг хүртлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2025 оны Golden Trailer Awards-ын гол шагнал болох “Best in Show” шагналыг Sony Pictures болон Buddha Jones студийн хамтран бүтээсэн “28 Years Later” киноны трейлер хүртлээ. Энэхүү кино нь найруулагч Дэнни Бойл, зохиолч Алекс Гарланд нарын бүтээсэн алдарт зомбитой триллер “28 Days Later” цувралын дахин шинэчлэгдсэн хувилбар юм.

«Days» нэртэй трейлер нь анх 2024 оны арванхоёрдугаар сард цацагдсан бөгөөд цацагдсан эхний 24 цагийн дотор 60.2 сая үзэлттэйгээр бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй аймшгийн трейлерүүдийн гуравдугаарт бичигдсэн байна.

Уг трейлер энэ жилийн наадамд нийт гурван шагнал хүртсэн бөгөөд үүнд:

  • Best in Show (тэргүүн шагнал)
  • Most Original Trailer (хамгийн өвөрмөц трейлер)
  • Best Voice Over (хамгийн шилдэг дуу оруулалт) — Don LaFontaine Award

Эдгээр амжилт нь “28 Years Later” киног зөвхөн кино биш, маркетингийн хувьд ч мөн сонирхол татахуйц бүтээл гэдгийг баталж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх