Нүүр хуудас K-popIVE Южин, жүжигчин Мүн Сан Мин хоёрын болзоо цуурхал олны анхаарал татав

IVE Южин, жүжигчин Мүн Сан Мин хоёрын болзоо цуурхал олны анхаарал татав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Сүүлийн үед IVE хамтлагийн гишүүн Южинтэй холбоотой нэгэн хуучин Instagram story цахим орчинд дахин тархаж, 25 мянга гаруй хандалт авч олны анхаарлыг татжээ. Нийтлэлд Южин болон жүжигчин Мүн Сан Мин нарын тус тусдаа нийтэлсэн хоёр өөр зургийг харьцуулсан байна. Южин нэгэн зураг нийтлэхдээ: “Сүүлийн үед миний хамгийн дуртай зүйл.” хэмээн бичсэн байжээ. Түүний гар утасны дэлгэцийн зураг болгосон дүр нь өмнө нь Мүн Сан Миний Instagram профайл зураг байсан дүртэй ижил байсан гэж зарим хэрэглэгчид анзаарсан байна. Харин Мүн Сан Мин тухайн зургийн талаар: “Яагаад энэ сүүлийн үед миний Instagram-ийн профайл зураг болсон талаар онцгой шалтгаан байхгүй. Зүгээр л хөөрхөн.” хэмээн тайлбарлаж байжээ.

Хэрэглэгчид нотолгоогүй цуурхлыг шүүмжилжээ

Энэ давхцлыг ажигласан нийтлэлийн зохиогч: “Южин, Мүн Сан Мин хоёрын хооронд ямар нэг зүйл болоогүй байгаа биз дээ…?” хэмээн бичсэн байна. Гэвч олон хэрэглэгчид ийм нотолгоогүй таамаг тараахыг зогсоох хэрэгтэй гэж үзжээ.

Зарим сэтгэгдэлд:

  • “Одод болзож байгаа бол ийм ил тод байдлаар хийхгүй. Гэхдээ Жонгүк, Винтер нарыг харахад зарим нь зориуд ил гаргадаг ч юм шиг.”
  • “Тэр дүр угаасаа алдартай брэндийнх, дээр нь одоо их тренд болсон.”
  • “Би ч бас яг тэр дүрийг ашиглаж байна. Тэгэхээр би ч гэсэн Южинтэй болзож байгаа юм байна.”
  • “Ингэж жижиг зүйлсийг нийлүүлээд бодвол хэн ч цуурхалд өртөнө.”
  • “Хоорондоо бие биенийхээ гэрт очиж ирсэн нотолгоо байхгүй бол ийм пост бичихээ боль.”

Ийнхүү олон хэрэглэгч нотолгоогүй мэдээлэл амархан тархаж, оддын тухай буруу ойлголт үүсгэж болзошгүйг онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх