Томоохон фестивальд K-pop уран бүтээлчид олноор оролцоно
BLACKPINK хамтлагийн гишүүн Женни АНУ-ын хамгийн том хөгжмийн наадмуудын нэг болох Lollapalooza Chicago 2026-д хедлайнер уран бүтээлчээр оролцохоор боллоо. Фестивалийн бүрэлдэхүүнийг гуравдугаар сарын 17-нд зарласан бөгөөд арга хэмжээ долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны хооронд Чикаго хотын Grant Park-д зохион байгуулагдана.
Женни энэ жилийн хедлайнеруудын нэг болж, Charli XCX, Tate McRae, Lorde, Olivia Dean, John Summit, The Smashing Pumpkins, the xx зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчидтэй нэг тайзан дээр гарна.
aespa, i-dle хамтлагууд мөн тайзнаа гарна
Энэ удаагийн фестивальд K-pop урсгалын оролцоо нэмэгдэж, Женнигээс гадна aespa, i-dle хамтлагууд болон CORTIS уран бүтээлч оролцохоор болжээ.
Lollapalooza Chicago нь жил бүр хэдэн зуун мянган үзэгчийг татдаг, дэлхийн хамгийн нөлөө бүхий хөгжмийн наадмуудын нэгт тооцогддог. Женни хедлайнер болсон нь K-pop урсгал олон улсын тайзнаа улам хүчтэй байр суурь эзэлж байгааг илтгэж байна.
