Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесKanye West-ийн Солонгос дахь тоглолт маргаантай дууны улмаас цуцлагдлаа

Kanye West-ийн Солонгос дахь тоглолт маргаантай дууны улмаас цуцлагдлаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Америкийн алдарт реппер Kanye West-ийн тавдугаар сарын 31-нд БНСУ-д зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан “YE Korea Concert: BULLY” нэртэй тоглолт цуцлагдсан тухай албан ёсны мэдэгдлийг тоглолтын зохион байгуулагч Coupang Play өчигдөр нийтэллээ. Тэд уран бүтээлчийг тойрсон сүүлийн үеийн маргаантай холбоотойгоор тоглолтыг хүчингүй болгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Kanye West олон нийтийн анхаарлын төвд жүүдийн эсрэг үзэл суртал, нацистуудын үзэл санааг илт магтан дэмжсэн мэдэгдэл, үйлдлүүдээрээ байнга орж ирсэн. Тэгвэл энэ удаа тэрээр Дэлхийн II дайны төгсгөлийг тэмдэглэдэг Ялалтын өдөр “Heil Hitler” нэртэй сингл дуугаа цацаж, дахин хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Уг дуу нь Адольф Гитлерийг илт магтсан утга агуулгатай байсан бөгөөд Spotify зэрэг томоохон платформууд дээрээс хандалтыг нь зогсоожээ.

Солонгосын Инчон хотын Munhak цэнгэлдэх хүрээлэнд болохоор төлөвлөгдсөн энэхүү тоглолт нь Kanye West-ийн хувьд 2016 оноос хойших анхны соло тайз байхаар төлөвлөгдөж байсан бөгөөд тэрээр шинэ бүтээл “BULLY” дуугаа анх удаа амьд хэлбэрээр толилуулах гэж байсан юм. Гэвч уран бүтээлийнх нь агуулга, олон нийтийн эсэргүүцэл, нийгмийн мэдрэмжийг үл харгалзсан үйлдлүүд нь түүний уран сайхны замналд дахиад нэг цуцлагдсан тоглолт нэмэгдүүлэхэд хүргэлээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх