Нүүр хуудас K-popBLACKPINK-ийн Jennie нисэх буудал дээр маргаан дагууллаа

BLACKPINK-ийн Jennie нисэх буудал дээр маргаан дагууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie нисэх буудлын шалгалтын үеэрх үйлдлээсээ болж цахим орчинд маргаан дэгдээв.

Сүүлийн үед тархсан бичлэгт тэрээр гадаад төрхөө бүрэн халхалсан буюу малгай, нарны шил болон амны хаалт зүүсэн байдалтай харагджээ. Паспорт шалгуулах үедээ амны хаалтаа хэсэгчлэн буулгасан ч, удалгүй дахин зүүж, нарны шилээ зүүн цааш явсан байна.

Энэхүү үйлдэл нь зарим хэрэглэгчдийн зүгээс “Нүүрээ бүрэн харуулах ёстой биш үү?”, “Ингэж шалгалтаар нэвтрэх нь зөв үү?” гэх мэт шүүмжлэлтэй сэтгэгдлүүдийг дагуулжээ.

Харин нөгөө талд уг бичлэгийг буруу тайлбарласан гэж үзэх хүмүүс ч байна. Тэдний хэлж буйгаар энэ нь хил нэвтрэх шалгалт биш, харин онгоцонд суухын өмнөх гарц дээрх шалгалт байсан бөгөөд шаардлагатай үед ажилтнууд түүний нүүрийг бүрэн тулгаж шалгасан байх магадлалтай гэж тайлбарлажээ.

Мөн зарим хэрэглэгчид Jennie-г хамгаалж, түүнийг маск, шилээ түр хугацаанд тайлж шалгуулсан байж болохыг онцлон, үндэслэлгүй шүүмжлэл их байгааг дурдсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх