Цахим спортын CS2 төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээний плей-оффын шат өнөөдөр эхэлж, Монголын “The Mongolz” баг хасагдах шатны эхний тоглолтоо “PARIVISION”-ийн эсрэг хийхээр боллоо.
Манай багийн өрсөлдөгч “PARIVISION” өмнөх шатанд “Wildcard”-ийг буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм. Харин “The Mongolz” болон “PARIVISION” багуудын хувьд 2024 онд нэг удаа таарч тоглоход Оросын багийн талд ялалт очиж байжээ. Тиймээс энэ удаагийн учраа нь зөвхөн плей-оффын тоглолт биш, бас өмнөх ялагдлын хариуг авах боломж болж байна.
Олон улсын тавцанд тогтмол өндөр түвшинд өрсөлдөж буй “The Mongolz” баг энэ тэмцээнд ч амжилтаа үргэлжлүүлэх зорилготой байгаа бөгөөд багийн хамтрагч, ивээн тэтгэгчдийн нэг болох 1xBet мөн энэ замналд нь дэмжлэг үзүүлж байна.
“PGL Bucharest 2026” тэмцээний плей-оффын өнөөдөр болон дараагийн өдрүүдийн хуваарь дараах байдлаар гарчээ.
Плей-оффын хуваарь
Дөрөвдүгээр сарын 9
15:00 — 3DMAX vs MIBR
18:00 — Astralis vs Eyeballers
21:00 — B8 vs FUT
24:00 — PARIVISION vs The Mongolz
Дөрөвдүгээр сарын 10
Хагас шигшээ
22:00 — TBD vs TBD
01:00 — TBD vs TBD
Дөрөвдүгээр сарын 11
Хүрэл медалийн төлөөх тоглолт
20:00
Гранд финал
23:00
Ингэснээр Монголын “The Mongolz” баг өнөө шөнө тэмцээний дараагийн шатанд шалгарахын төлөө тун чухал тоглолт хийх гэж байна. Фенүүдийн хувьд анхаарал энэ удаа “PARIVISION”-тай хийх учраанд бүрэн төвлөрч байна.