Нүүр хуудас K-popJung Kook-ийн “Seven” 600 сая үзэлт давж, K-pop соло уран бүтээлчдийн шинэ амжилтыг үргэлжлүүлсээр байна

Jung Kook-ийн “Seven” 600 сая үзэлт давж, K-pop соло уран бүтээлчдийн шинэ амжилтыг үргэлжлүүлсээр байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BTS хамтлагийн гишүүний анхны бие даасан уран бүтээл YouTube талбарт шинэ түүх бүтээж, дэлхийн шилдэг дууны жагсаалтад 143 дахь долоо хоногтоо тасралтгүй бичигдэж байна.

BTS хамтлагийн Jung Kook-ийн анхны соло сингл болох “Seven (feat. Latto)” дууны клип YouTube-д 600 сая үзэлтийн босгыг албан ёсоор давлаа.

“Дэлхийн поп од” хэмээн нэрлэгддэг Jung Kook-ийн “Seven (feat. Latto)” дууны видео дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16:43 цагийн орчимд 600 сая үзэлтийн босгыг давсан байна. Уг клип 2023 оны долоодугаар сард гарснаасаа ердөө 10 хоногийн дотор 100 сая үзэлт хүрч байсан бөгөөд гарснаасаа хойш дөрөв дэх жилдээ ч сонсогчдын хайрыг татсаар, Jung Kook-ийн хувьд 600 сая үзэлт давсан анхны соло дуу болжээ.

Уг клипэнд Jung Kook  хайртай бүсгүйнхээ төлөө долоо хоногийн өдөр бүр сэтгэлээ батлахыг хичээж буй тууштай залуугийн дүрийг тун ч чадварлаг, сэтгэл хөдлөм дүрслэн харуулсан байдаг. Найруулгын өвөрмөц шийдэл, нүд баясгам визуал дүрслэл нь дэлхий даяарх хөгжмийн хорхойтнуудын анхаарлыг татаж чадсан юм. Гарри Стайлс, Карди Би зэрэг олон улсын супер одуудтай хамтран ажилладаг алдарт Bradley & Pablo буюу Брэдли Белл, Пабло Жонес-Солер нар энэхүү клипийг найруулсан бөгөөд утга агуулгын хувьд богино хэмжээний кино шиг өгүүлэмжтэй болсон нь амжилтад хүрэх гол түлхүүр болжээ.

“Seven” зөвхөн үзэлтээр бус, Billboard, Spotify чартуудад ч ноёрхсоор байна

“Seven (feat. Latto)” бол хайртай хүнтэйгээ долоо хоногийн өдөр бүр хамт байхыг хүссэн сэтгэлийг илэрхийлсэн халуун дулаан серенад дуу юм. Дууны сэтгэлд хоногших аялгуу нь акустик гитарын намуухан өнгө болон 1990-ээд оны эхээр Их Британид үүссэн UK garage урсгалын хэмнэлтэй зохицсон байдаг. Jung Kook-ийн зөөлөн атлаа хүчтэй хоолой энэ дууг дэлхий даяарх сонсогчдод улам ойртуулжээ.

“Seven (feat. Latto)” нь дэлхийн томоохон хөгжмийн жагсаалтуудад ч өндөр амжилт үзүүлсэн байна. Тухайлбал, АНУ-ын Billboard Hot 100 жагсаалтад нэгдүгээрт, Их Британийн Official Singles Top 100 жагсаалтад гуравдугаарт бичигдэж байв.

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Billboard жагсаалтад энэ дуу “Global (excluding the U.S.)” ангилалд 89-д бичигдэж, дараалан 142 долоо хоног жагссан амжилт тогтоосон байна. Мөн “Global 200” жагсаалтад 165-д бичигдэж, нийт 139 долоо хоног дараалан багтжээ.

Spotify-ийн дөрөвдүгээр сарын 3-наас 9-ний өдрүүдийг хамарсан “Weekly Top Songs Global” жагсаалтад “Seven” 93-т бичигдэж, нийт 143 долоо хоног дараалан чартад багтсан байна. Ингэснээр энэ нь K-pop соло уран бүтээлчдийн дунд хамгийн урт хугацаанд дэлхийн жагсаалтад тогтсон бүтээл болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх