Нүүр хуудас K-popBTS-ийн V, IVE-ийн Wonyoung нарын “болзоо”-ны цуурхал насны зөрүүнээс болж шүүмжлэл дагуулав

BTS-ийн V, IVE-ийн Wonyoung нарын “болзоо”-ны цуурхал насны зөрүүнээс болж шүүмжлэл дагуулав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Вафльтай нийтлэлээс эхэлсэн шинэ таамаг

BTS-ийн V болон IVE-ийн Jang Wonyoung нарын болзож байж магадгүй гэх цуурхал дахин сөхөгдөж, энэ удаа нетизенүүд тэдний насны зөрүүнд анхаарал хандуулан шүүмжилж эхэлжээ.

Маргаан V тавдугаар сарын 1-нд вафльтай зураг нийтэлснээр эхэлсэн байна. Үүнээс ойролцоогоор 10 цагийн дараа Wonyoung шоколадтай вафль идэж буй бичлэгээ оруулж, “Өнөөдрийн оройн хоолны санал — шоколадтай вафль, амттай кофе” гэж тайлбарласан аж.

Энэ давхцал фенүүдийн анхаарлыг шууд татаж, хоёр idol-ийн хооронд ямар нэгэн холбоо байж магадгүй гэх яриаг дахин идэвхжүүлжээ. Гэхдээ V болон Wonyoung нарын нэр анх удаа ингэж холбогдож байгаа биш юм.

Өмнө нь тэд Сөүл дэх нэг ресторан руу дараалсан өдрүүдэд очсон, ижил noodle хоолны зураг нийтэлсэн, LA-д KCON-ийн үеэр хуваарь нь давхацсан гэх мэт “нотолгоо” гэж нэрлэсэн таамгууд гарч байсан. Мөн Wonyoung IVE-ийн бусад гишүүдгүйгээр ганцаараа BTS-ийн Goyang дахь “ARIGANG” world tour тоглолтыг үзсэн гэх мэдээлэл цуурхлыг улам нэмсэн байна.

Агентлагууд тайлбар өгөөгүй, цуурхал батлагдаагүй хэвээр

Одоогоор хоёр талын агентлагууд ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд V, Wonyoung нарын харилцаатай холбоотой юу ч батлагдаагүй байна. Тархаж буй ярианууд нь ихэвчлэн цаг хугацааны давхцал, ижил төстэй нийтлэл, фенүүдийн таамаг дээр тулгуурлаж байгаа тул бодит нотолгоо гэж үзэхэд хангалтгүй аж.

Цуурхал хүчтэй тархахын хэрээр олон нетизен эсэргүүцэл илэрхийлж, V болон Wonyoung нарын насны зөрүүг онцлон дурдаж, энэ төрлийн таамгийг хэтрүүлэг гэж шүүмжилжээ.

Зарим хэрэглэгчид:

“Албан ёсны мэдэгдэл гарахгүй биз.”

“Хүмүүс үнэхээр хэтэрхий их завтай юм.”

“Wonyoung, V хоёрын насны зөрүүг бодооч… Болзоо гэнэ үү? lol Wonyoung-ийг тайван орхи.”

“Насны ялгааг нь бод, хүчээр холбоо үүсгэхээ боль, go touch some grass.”

“Lmao, үүнийг upvote авч байгааг харахад бүх зүйл ямар ил тод зохиомол нь мэдэгдэж байна~”

“Вафлийн зүйл бол үнэхээр хэтэрхий хол татсан таамаг lol.”

“Нэг өдөр Instagram дээр төстэй vibe-тай зүйл нийтэлсэн хоёрхон idol тэд биш шүү дээ..? Хамт байгаа зураг байхгүй л бол ийм нийтлэлд би итгэхгүй.”

Одоогоор V болон Wonyoung нарын болзож байгаа гэх мэдээлэл батлагдаагүй хэвээр байна. Фенүүдийн нэг хэсэг үүнийг санамсаргүй давхцал гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цуурхлыг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх