BLACKPINK-ийн Lisa болон aespa-ийн Ningning нар Met Gala 2026-ийн дараа Нью-Йоркт болсон хаалттай after-party-д оролцсон гэх мэдээлэл цахим орчинд өргөн хэлэлцүүлэг дагуулжээ.
Тавдугаар сарын 6-нд үндсэн арга хэмжээ өндөрлөсний дараа хоёр од бусад зочдын хамт Манхэттэний Lower East Side-д байрлах The Box гэх газарт очсон гэж мэдээлэгдсэн байна.
The Box нь Нью-Йоркийн шөнийн амьдралын орчинд туршилтын, театрчилсан үзүүлбэрүүд болон авангард урлагийн тоглолтуудаараа танигдсан газар юм. Vogue зэрэг олон улсын загварын хэвлэлүүд тус газрыг өмнө нь өдөөн хатгасан, хил хязгаар давсан үзүүлбэрийн хэв маягаараа “infamous” буюу дуулиантай гэж тодорхойлж байжээ.

Гэхдээ The Box нь уламжлалт энтертайнмент газар гэхээсээ илүү загварын арга хэмжээ, хувийн салбарын цугларалт, урлагийн nightlife performance-тэй холбоотой орон зай гэж тайлбарлагддаг.
Арга хэмжээний дараа цахим орчинд тарсан зарим бичлэг, зураг нетизенүүдийн дунд маргаан үүсгэсэн байна. Зарим хэрэглэгчид тайзны гэрэлтүүлэг, хувцаслалт, үзүүлбэрийн уур амьсгалыг хэт өдөөн хатгасан, маргаантай гэж үзжээ.
Харин бусад хэрэглэгчид энэ байр суурийг няцааж, уг цугларалт нь Met Gala-ийн дараах албан ёсны after-party-ийн хүрээнд болсон өндөр загварын нийгмийн арга хэмжээ, алдартнуудын уулзалт, урлагийн performance-уудын нэг хэсэг гэж тайлбарласан байна.
X болон Weibo зэрэг платформ дээр зураг, бичлэгүүд тархахын хэрээр The Box-ийн үйл ажиллагааны шинж чанарын тухай хэлэлцүүлэг улам ширүүсжээ. Зарим таамаглал уг арга хэмжээг буруу өнцгөөр тайлбарласан бол дэмжигчид The Box нь Нью-Йоркийн загвар, урлаг, шөнийн соёлын танил орон зайн нэг гэдгийг онцолсон байна.
Одоогоор Ningning болон Lisa нар уг after-party-д оролцсон эсэх, мөн цахим маргааны талаар олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
