Нүүр хуудас K-popКарина G-Dragon-той холбоотой “холимог мэдрэмж” гэх үгнээсээ болж шүүмжлэлийн бай болов

Карина G-Dragon-той холбоотой “холимог мэдрэмж” гэх үгнээсээ болж шүүмжлэлийн бай болов

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

aespa хамтлагийн эргэн эрэлт хэл ам, маргаанаар эхэллээ

aespa хамтлагийн хоёр дахь бүрэн хэмжээний цомгийн өмнөх дуу “WDA (Whole Different Animal)” гарсны дараа цахим орчинд маргаан улам хүчтэй өрнөж байна. Уг дуунд G-Dragon оролцсон нь анхандаа фенүүдийн анхаарлыг татсан ч дуу цацагдсаны дараа шүүмжлэл голчлон түүний rap хэсэг рүү чиглэжээ. 

“WDA” нь тавдугаар сарын 29-нд нээлтээ хийх aespa-ийн шинэ цомгийн угтал уран бүтээл юм. Гэвч уг дуу олон улсын сонсогчдоос дундаж үнэлгээ аваад зогсохгүй, Солонгос дахь үнэнч хөгжмийн хорхойтнууд болон фенүүдийнх нь зүгээс бүр ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

G-Dragon-ийн үглэдэг хэсэг шүүмжлэл дагуулав

Шүүмжлэлийн гол хэсэг нь G-Dragon-ийн бичсэн мөртэй холбоотой байв. Тэрээр өөрийн хэсгийн үгийг биечлэн бичсэн бөгөөд дотор нь “munchkins”, “conqueror’s haki” зэрэг эшлэл орсон байна. 

Гэвч Солонгосын цахим хэрэглэгчид уг үгийг цаг үеэсээ хоцрогдсон, чихэнд наалдацгүй, ойлгоход дэндүү төвөгтэй хэмээн шүүмжилсэн байна. Зарим сэтгэгдэл дээр “Миний сонсож байсан хамгийн утгагүй K-pop дууны үг байна”, “Одоо 2016 он биш, 2026 он шүү дээ” гэх мэтээр бухимдлаа илэрхийлжээ.

Зарим фенүүд G-Dragon-ийн хэсгийг хассан хувилбар гаргаж, уриалга гаргав

Нөхцөл байдал даамжирсаар aespa хамтлагийн Солонгос дахь зарим фенүүдийн зүгээс тус дууг бойкотлох (эсэргүүцэх) хөдөлгөөн болон өрнөжээ. Тэд G-Dragon-ийн үглэдэг хэсгийг дуунаас нь хасаж, зөвхөн охидын дуулснаар эвлүүлсэн хувилбаруудыг цахим орчинд тарааж, бусдыг “WDA” дууг албан ёсны платформууд дээр нь сонсож, хандалт өгөхгүй байхыг уриалж эхэлсэн байна.

Нөгөө талаар, олон улсын фенүүд үүнийг буруушааж, шинэ цомог гарч буй энэ чухал хариуцлагатай үед дууны амжилтыг зориудаар доош нь татах нь aespa хамтлагт өөрсдөд нь л хохиролтой гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч “WDA” дуу цацагдсанаасаа хойш Солонгосын хөгжмийн гол чарт болох “Melon”-ий жагсаалтын 63 дугаар байраас дээш ахиж чадаагүй нь уг эсэргүүцлийн нөлөө байж магадгүй гэх таамгийг улам баталж байна.

Каринагийн Bubble мессеж гал дээр тос нэмэв

Нөхцөл байдал ийнхүү хурцадмал байхад хамтлагийн ахлагч Карина фенүүдтэйгээ харилцдаг “Bubble” аппликейшнээр дамжуулан уг дууны талаар сэтгэгдлээ хуваалцсан нь маргааныг бүр ч дэвэргэж орхив.

Тэрээр фенүүддээ хандан “WDA-ийн талаар та бүхэнд холимог мэдрэмж төрж, сэтгэл дундуур байгааг чинь мэдэж байна. Гэхдээ л манай дууг хайрлаж, дэмжээрэй” гэсэн утгатай зурвас илгээжээ.

Энэхүү үг цахим орчинд маш хурдан түгэж, G-Dragon-ийн фенүүд Karina-г дууны талаар фенүүд сэтгэл хангалуун бус байгааг хүлээн зөвшөөрсөн мэт хэллээ гэж үзсэн байна. Харин зарим нь түүнийг уг дуунд оролцсон ахмад уран бүтээлчид хүндэтгэлгүй хандсан гэж буруутгажээ. 

Хятадын Weibo сүлжээнд маргаан дээд цэгтээ хүрэв

Маргаан Хятадын цахим орчинд ч хурдан тархсан байна. “Karina G-Dragon-ийг хүндэлсэнгүй” гэх утгатай түлхүүр үгс Weibo-ийн хайлтын жагсаалтад 1 дүгээр байрт хүрсэн гэж мэдээлжээ.

G-Dragon Хятадад маш том фэн баазтай. Түүнийг K-pop айдолууд дундаа Weibo дээр хамгийн олон дагагчтай уран бүтээлчдийн нэг гэж үздэг бөгөөд түүний хятад фенүүд ч салбартаа хамгийн томд тооцогддог байна.

Каринагийн Инстаграм хуудас шүүмжлэлээр дүүрэв

G-Dragon-ийн уурссан фенүүд Каринагийн хэлсэн үгийг хамтын бүтээлээ “эвгүй байдалд оруулсан”, хариуцлагагүй үйлдэл гэж үзэн түүний хувийн Инстаграм хуудас руу дайрч эхэлжээ.

Түүний оруулсан зургуудын доор:

  • “Фенүүд нь бүдүүлэг байхад артист нь бүр дор юм. Сэтгэл дундуур, холимог мэдрэмж төрж байна гэж хэлэх нь үнэхээр бодлогогүй хэрэг. Хамтарч ажилласан уран бүтээлчээ хүндлэх соёл хаана байна?”
  • “aespa өөрсдөө гуйж, G-Dragon-оор дуугаа чимүүлчхээд яагаад тэр хүн ганцаараа хараалгаж, хувийн дайралтад өртөх ёстой гэж?”
  • “‘Холимог мэдрэмж’ гэдэг үг бол салбарынхаа ахмад уран бүтээлчийг огт хүндлээгүйн илрэл. Уучлалт гуйхыг шаардаж байна.”
  • “Юунд нь тэгж холимог мэдрэмж төрөөд байгаа юм бэ?”
  • “Ийм үг хэрэглэж байгаа нь дууг чинь босгож өгсөн хүнийг ямар хэцүү байдалд оруулж байгааг бодсонгүй юу?”
  • гэх мэт дургүйцлээ илэрхийлсэн сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байна.

aespa-ийн шинэ цомгийн өмнөх уур амьсгал хүйтрэв

Одоогийн байдлаар Карина болон түүний харьяалагддаг SM Entertainment-ын зүгээс энэхүү маргааны талаар ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. G-Dragon-ийн агентлаг ч мөн адил дуугүй байхыг илүүд үзэж буй.

“WDA” дуу нь угтаа aespa-ийн “LEMONADE” хэмээх шинэ цомгийг угтсан гол хөзөр байсан ч одоогоор хүмүүс дууны хөгжим, өнгө төрх, шинэлэг байдлаас илүү G-Dragon-ийн үглэлт, фенүүдийн эсэргүүцэл болон Каринагийн цуутай үгсийн талаар л ам уралдан хэлэлцсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх