IVE хамтлагийн Jang Wonyoung саяхан Instagram-д нийтэлсэн зургаараа дахин цахим орчны гол сэдэв боллоо. Түүний энгийн өдөр тутмын хэв маягтай зургууд нийтлэгдсэн ч фенүүдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь ард харагдсан асар том зочны өрөө байв.
Зурагт харагдсан өргөн зайтай интерьерийг харсан олон хүн “хөлбөмбөг тоглож болохоор том өрөө байна”, “зочид буудлын лобби шиг харагдаж байна”, “ганцаараа амьдарвал төөрөх байх” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.
Гэхдээ зөвхөн орон сууцны хэмжээ бус, Jang Wonyoung-ийн хэвтэж байсан designer буйдан илүү их яригдсан байна.
Онлайн хэрэглэгчдийн таамгаар уг буйдан нь Францын алдарт дизайнер Pierre Paulin-ийн Dune modular sofa байж магадгүй аж. 1970-аад онд бүтээсэн энэхүү загвар нь газар нутгийн долгион мэт хэлбэр, өндөр нягтралтай хөөсөн бүтэц, хүссэнээрээ эвлүүлж байрлуулах боломжтой хэлбэрээрээ алдартай.
Dune буйдан нь орчин үеийн тавилгын цуглуулагчдын дунд өндөр үнэлэгддэг бүтээлд тооцогддог бөгөөд Justin Bieber зэрэг алдартнууд ч ижил загварыг эзэмшдэг гэх мэдээлэл бий.
Уг буйдан захиалгат модуль хэлбэрээр худалдаалагддаг тул хэмжээ, бүрдлээсээ хамааран үнэ нь ихээхэн өөрчлөгддөг. Онлайн тооцоогоор Wonyoung-ийн гэрт харагдсан иж бүрдэл 150-200 мянган ам.долларын үнэтэй байж магадгүй гэж фенүүд ярилцаж байна. Зарим нь үүнийг “буйдан биш, бараг урлагийн бүтээл” гэж хошигножээ.
Jang Wonyoung-ийн гэрийн тухай сонирхол өмнө нь ч гарч байсан. 2025 оны гуравдугаар сард Солонгосын хэвлэлүүд түүнийг Сөүлийн Hannam-dong дүүрэгт байрлах тансаг villa-г 13.7 тэрбум воноор худалдан авсан байж магадгүй гэж мэдээлсэн.
Тухайн үл хөдлөх хөрөнгө нь алдартай UN Village орон сууцны бүсэд байрладаг гэх бөгөөд ойролцоогоор 244 ам метр талбайтай, өндөр нууцлал, Хан мөрөн болон Намсан уулын панорам үзэмж, алдартнуудын оршин суудаг хаалттай орчноороо танигдсан газар аж.
Мэдээллээр уг худалдан авалт моргейжгүй хийгдсэн байж магадгүй бөгөөд энэ нь Wonyoung бүх төлбөрийг бэлнээр төлсөн гэх таамгийг төрүүлсэн байна. Тухайн үед түүний агентлаг уг тансаг орон сууц нь гэр бүлийн зориулалттай гэж тайлбарлаж байжээ.
Jang Wonyoung дөрөвдүгээр үеийн K-pop idol-уудын дундаас хамгийн амжилттай оддын нэгт тооцогддог. Тэрээр зөвхөн тайзны дүр төрх, алдартай байдлаараа бус, дээд зэрэглэлийн брэндийн төлөөлөгч, брэндийн нэр хүнд, тансаг амьдралын хэв маягаараа ч олон нийтийн анхаарлын төвд байдаг.


