Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ Legacy-д хожигдож, тэмцээнийг 5-6 дугаар байраар дуусгалаа

The MongolZ Legacy-д хожигдож, тэмцээнийг 5-6 дугаар байраар дуусгалаа

0 сэтгэгдэлүүд

Монголын CS2-ийн нэрийн хуудас болсон The MongolZ баг “CS Asia Championships 2026” тэмцээний плей-оффт Legacy багтай хүч үзэж, 1-2 харьцаатайгаар ялагдлаа.

Энэхүү үр дүнгээр The MongolZ тэмцээний 5-6 дугаар байрт шалгарч, Шанхай дахь өрсөлдөөнөө өндөрлүүлэв. Тэд хэсгийн шатанд PARIVISION багийг 2:0-оор хожиж плей-оффын эрхээ авсан ч дараагийн шатанд Legacy-г давж чадсангүй.

Legacy-ийн эсрэг тоглолт гурван map дээр өрнөж, The MongolZ цувралыг эргүүлэхийн төлөө тэмцсэн ч шийдвэрлэх үед өрсөлдөгч баг илүү оновчтой тоглолт үзүүлжээ.

The MongolZ-ийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг бөгөөд баг олон улсын тавцанд Монголын цахим спортын нэр хүндийг үргэлжлүүлэн гаргасаар байна.

“CS Asia Championships 2026” тэмцээн The MongolZ-ийн хувьд аваргын төлөөх замналаар үргэлжлээгүй ч 5-6 дугаар байр нь дэлхийн хүчтэй багуудын дунд үзүүлсэн чамлахааргүй амжилт боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх