Нүүр хуудас Уран сайхан“Би чамайг үргэлж уучилна”: Хүслэн олон жилийн дараа Цогтбаяртай амьдралынхаа үнэнг дэлгэлээ

“Би чамайг үргэлж уучилна”: Хүслэн олон жилийн дараа Цогтбаяртай амьдралынхаа үнэнг дэлгэлээ

0 сэтгэгдэлүүд

Сүүлийн үед жүжигчин Цогтбаяр болон түүний эхнэр Хүслэн нарын харилцаатай холбоотой янз бүрийн яриа цахим орчинд тархах болсон. Тухайлбал Хүслэн нөхрөө хуурсан, харин Цогтбаяр түүнийг уучилж эргэн нийлсэн гэх мэдээлэл сошиалд яригдаж байв.

Харин Хүслэн энэ удаа олон нийтэд анх удаа дэлгэрэнгүй тайлбар хийж, өөрийнх нь талаар тархсан яриаг няцаан, гэр бүлийн амьдралдаа юу туулсан тухайгаа өөрийн байр сууриас ярьжээ.

“Ийм зүйл постлохдоо их ичиж байна, ах дүү хамаатан саднуудаасаа уучлалт гуйж байна.

Эцэст нь, Цогтбаяраа би чамайг үргэлж уучилна” гэж тэр бичсэн байна.

Хүслэнгийн хэлснээр тэр олон жилийн турш гэр бүлийн асуудлаа олон нийтэд дэлгэхгүй байхыг хичээж иржээ.

“Би уул нь хэрэндээ л хичээж байгаа, тэвчиж байгаа. Өөрийн амиа бодож байсан бол утсан дээрээ байгаа хэрүүл тэмцэлтэй зураг бичлэгээ аль дээр л цацчихна” гэжээ.

Тэрээр мөн өөрийн өссөн гэр бүл, хүмүүжлийн талаар дэлгэрэнгүй ярьж, шударга бус зүйлтэй эвлэрдэггүй орчинд өссөн гэдгээ онцолсон байна.

“Би худлаа ярьж, хүн хулхитаж, хулгай хийж, бусдад гай зовлон тарьж үзээгүй гэр бүлд өсч хүмүүжсэн. Шударга бус зүйлд миний гэр бүл хэзээ ч нүүр өгч байгаагүй, үргэлж хөдөлмөрөөрөө ухаанаараа амьдралаа авч явдаг хүмүүс байдаг. Би хэзээ ч энэ сайхан эмээ өвөө ээж аав ах эгч дүү нарынхаа нэрийг харлуулахгүй гэж хичээдэг” гэж бичжээ.

Хүслэн багадаа ааваасаа тусдаа амьдардаг байсан тул хүүхдүүдээ хэзээ ч аавгүй өсгөхгүй гэж өөртөө боддог байсан тухайгаа мөн дурдсан байна.

“Багадаа аав маань надаас тусдаа амьдардаг байсан болохоор их сананаа. Тэгээд дотроо, би гэр бүл зохиовол хэзээ ч хүүхдүүдээ аавгүй өсгөхгүй дээ гэж боддог байснаа одоо хүртэл мартдаггүй” гэжээ.

Түүний хамгийн тодорхой няцаасан зүйл нь нөхрөө хуурсан гэх цуурхал байв.

“Би Цогтбаярыг араар нь тавих битгий хэл худлаа ярьж гарч орж гүйж үзээгүй” гэж Хүслэн бичсэн байна.

Түүний тайлбарласнаар тэд найман жилийн турш хамт байх хугацаандаа олон удаа ноцтой маргалдаж, гэрт цагдаа, түргэн тусламж дуудагдах үе ч байжээ.

“Бид 2 8н жил хамт байхдаа сар бүр хэрүүл зодоон хийнэ, доод айл паар цохино, гэрт ойр ойрхон цагдаа ирнэ, түргэн ирнэ. Цогтбаяр хүн юм бол би ч гэсэн зүрх сэтгэлтэй хүн биздээ? гэж бодон бодон уйлдаг байсан. Амьдрал сайхан юугаар ч дутахгүй сайхан байхад яагаад заавал ингээд байгаа юм бэ? гээд л уйлна” гэж тэр бичсэн байна.

Мөн Хүслэн энэ бүхэн давтагдсаар 2023 оны есдүгээр сарын 19-нд Цогтбаяраас салах эцсийн шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.

“Ингэж явсаар нэг орой намайг хамгийн их гомдоож би Цогтбаяраас салах эцсийн шийдвэрийг 2023.09.19-нд гаргасан байдаг юмаа. Яаж тод мэдээд байна вэ гэхээр миний утсан дээр бүх үйл явдлын баримт байдаг юмаа” гэжээ.

Гэсэн ч тэдний харилцаа үүгээр дуусаагүй байна. Хүслэнгийн хэлснээр 2026 оны тавдугаар сарын 5-нд Цогтбаярыг өндөр давхраас унаж, хөлөө хугалсан гэх дуудлага авсан нь түүнийг маш их цочирдуулжээ.

“Тэр өдрөөс хойш би, үнэхээр л Цогтоо байхгүй болчихвол яанаа миний 3 хүүхэд аавгүй яанаа гээд тайвширч чадахгүй Цогтоог дуудаад эргээд нийлье хэн хэн нь хичээе гэж хэлж байсан” гэж тэр бичсэн байна.

Гэвч тавдугаар сараас наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд харилцаагаа сэргээх оролдлого нь амжилтгүй болсон гэж Хүслэн мэдэгджээ.

“Би энэ 3 сар мөн л адил маш их хэрүүлтэй, цагдаа сэргийлэх дуудсан байдалтай өнгөрлөө. Тэгээд би лав чадахгүй юм байна гээд дахиж 2 тийш болох болсон шүү. Сошиал бол зүгээр л зугаа бас хэрэгцээ болохоос үнэн зүйл бараг байхгүй дээ. Харин бид 2-ын үнэн бол энэ” гэжээ.

Тэрээр өдийг хүртэл дуугүй явсан ч энэ удаа өөрийн нэр хүнд, хүүхдүүдийнхээ төлөө тайлбар хийхээр шийдсэн гэдгээ онцолсон байна.

“Өдий хүртэл хэзээ ч ам нээхгүй гэж бодож байсан боловч өнөөдөр би өөрийгөө та нараас хамгаалж байна, та нарын дураараа ярьсан шиг хүн бол би биш!” гэж бичжээ.

Мөн өөрийг нь сагсан бөмбөгийн тамирчинтай холбосон ярианы эх үүсвэрийг мэддэг гэдгээ хэлсэн байна.

“Сагсны залуутай холбосон үлгэрийн чинь эхний хуудсыг хэн бичсэнг ч би мэднэ. Дайснаа дэргэдээсээ хай гэгчээр миний таньдаг охин байдиймаа. Яаж хүний нэрийг, хүний амьдралыг ингэж ярьж чаддаг байнаа!!! Энэ 3 жил би нөхрөө хуурсан явдалтай эмэгтэй болж, миний 3 хүүхэд өрөвдөлтэй харагдлаа. Чамайг бол хэзээ ч уучлахгүй” гэжээ.

Хүслэн мөн гурван хүүхэд нь аав, ээж, эмээгийнхээ хайранд аз жаргалтай өсөж байгаа гэдгийг онцолж, хүмүүсийг тэдний амьдралын талаар үндэслэлгүйгээр дүгнэхгүй байхыг хүссэн байна.

“Миний хүүхдүүд хамгийн жаргалтай байдаг, аав ээж эмээгийнхээ хайранд бөмбөрч байгаа. Та нарт огтоос хамаагүй зүйлд битгий санаа тавьж бай, ядарна стрессдэнэ өвдөнө хэрэггүй” гэжээ.

Тэр нийтлэлийнхээ төгсгөлд дахин:

“Ийм зүйл постлохдоо их ичиж байна, ах дүү хамаатан саднуудаасаа уучлалт гуйж байна.

Эцэст нь, Цогтбаяраа би чамайг үргэлж уучилна” хэмээн бичсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх