Николас Кейжийн Малибу дахь харшийн эзэмшлийн талбайд аварга хэмжээний цөмрөл үүсэж, байшин руу хүрдэг автомашины замын хэсэг нүх рүү нуржээ.
Энэ талаар Page Six мэдээлсэн байна. Хэргийн газрын гэрэл зургуудаас нүхэнд барилгын зөөврийн био жорлон болон хашааны хэсгүүд унасан нь харагдаж байна.
Цөмрөл ойролцоогоор 9 х 9 метр хэмжээтэй бөгөөд эргийн дагуух хөрсний шилжилтээс үүдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Сүүлийн өдрүүдэд Лос-Анжелес орчимд аадар бороо орсон бөгөөд Өмнөд Калифорнийн эрэгт Мари хар салхины нөлөөгөөр хүчтэй давалгаа үүсжээ.
Гал сөнөөгчид мягмар гарагийн өглөө эрт хий алдагдсан байж болзошгүй гэх дуудлагын дагуу очих үедээ уг эвдрэлийг илрүүлсэн байна. Байшин тухайн үед эзэнгүй байсан бололтой бөгөөд дотор нь засварын ажил үргэлжилж байсан гэж мэдээлжээ.
Кейж уг харшийг 2024 онд 10,5 сая ам.доллароор худалдан авсан. Далайг тольдох панорам үзэмжтэй, дээвэр дээрээ жакузитай уг байшин 1990-ээд онд баригджээ.
