Нүүр хуудас K-dramaHan So Hee 40 хүрэхээсээ өмнө гэрлэхийг хүсдэгээ хэлэв: “Тогтвортой, төрөлхийн царайлаг хүнтэй суумаар байна”

Han So Hee 40 хүрэхээсээ өмнө гэрлэхийг хүсдэгээ хэлэв: “Тогтвортой, төрөлхийн царайлаг хүнтэй суумаар байна”

0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Han So Hee шинэ кино “The Intern”-ийнхээ талаар ярилцах үеэрээ жүжигчний ажил, гэрлэлт, эх болох хүсэл болон ирээдүйн ханийхаа талаар илэн далангүй ярьжээ.

Тэрээр кинонд Choi Min Sik-тэй хамтран тоглож байгаа бөгөөд энэ удаад зөвхөн дүрийнхээ тухай бус, хувийн амьдралынхаа төлөвлөгөөний талаар ч сонирхолтой хариултууд өгсөн байна.

“The Intern”-ийн шинэ хувилбар өөр өнгөтэй болно

Han So Hee шинэ бүтээлд Sun Woo хэмээх залуу загварын гарааны компанийн захирлын дүрд тогложээ. Харин Choi Min Sik тэтгэвэрт гарсан ч тус компанид хамгийн ахмад, хамгийн доод шатны дадлагажигчаар орж ирдэг Ki Ho-гийн дүрийг бүтээсэн байна.

2015 онд Robert De Niro, Anne Hathaway нарын тоглосон ижил нэртэй киног дахин бүтээж байгаатай холбоотойгоор Choi Min Sik тодорхой хэмжээний дарамт мэдэрсэн гэдгээ өмнө нь хэлж байсан бол Han So Hee үүнийг илүү эерэгээр хүлээж авсан байна.

Тэрээр:

“Ийм алдартай эх бүтээлийн гол дүрийг дахин бүтээх боломж олдсоныг нэр төрийн хэрэг гэж бодсон. Robert De Niro, Anne Hathaway хоёрын оронд Choi Min Sik, Han So Hee хоёр тоглоход огт өөр мэдрэмж төрнө гэж бодсон” гэжээ.

Дүрийнхээ төгс төгөлдөрт тэмүүлэх занг өөртэйгөө адилтгав

Han So Hee өөрийн бүтээсэн Sun Woo-г зарим талаараа өөртэйгөө төстэй гэж үздэг байна.

“Бид хоёулаа төгс төгөлдөр байхыг хүсдэг ч үнэндээ хэн маань ч төгс биш. Заримдаа мэдрэмж маань түрүүлээд тогтворгүй болох, эсвэл сайн хийх ёстой гэсэн дарамтаас болоод өөрийгөө хэт шахдаг тал маань түүнтэй төстэй” гэж тэр ярьжээ.

Гэхдээ нэг ялгаа байгааг ч онцолсон байна.

“Sun Woo шаардлагатай үед хүмүүсээс зайгаа барьж чаддаг. Харин би энэ тал дээр арай гэнэн. Магадгүй Sun Woo баян болохоор тэгж чаддаг байх” хэмээн тоглоомоор хэлжээ.

Choi Min Sik-ийн талаар бодол нь өөрчлөгджээ

Han So Hee анх Choi Min Sik-ээс бага зэрэг эмээдэг байсан ч хамтран ажиллах явцдаа түүний хөгжилтэй, энгийн занг олж харсан байна.

Тэрээр ахмад жүжигчнийг сүүлдээ “хөөрхөн, хайр татам” хүн шиг санагдах болсон гэжээ.

Ялангуяа Choi Min Sik-ийн уншлагын үеийн хандлага түүнд их зүйл ойлгуулсан байна.

Han So Hee:

“Би өөрийгөө зураг авалтын талбай дээр сурдаг хүн гэж боддог байсан болохоор зохиолын уншлагад нэлээд хөнгөн ханддаг байлаа. Харин тэр уншлагын үеэр ч 100 хувь хичээдэг байсан. Түүнийг хараад ‘Би талбай дээр сурдаг хүн биш юм байна. Зүгээр л хангалттай бэлдээгүй явжээ’ гэдгээ ойлгосон” гэжээ.

Сэтгүүлч болбол Jun Ji Hyun-тай ярилцахыг хүснэ

Хэрэв бодит амьдрал дээр дадлагажигч болох боломж олдвол ямар ажил сонгох вэ гэсэн асуултад Han So Hee сонирхолтой хариулт өгсөн байна.

Тэрээр энтертайнмент сэтгүүлч болохыг хүснэ гэжээ.

“Мэдээ сурвалжилж, уулзахыг хүссэн алдартнуудаасаа ярилцлага авч болно. Хэрэв би сэтгүүлч болсон бол Jun Ji Hyun-тай заавал ярилцлага хийхийг хүснэ” гэж Han So Hee хэлсэн байна.

Тэрээр энэ оны эхээр Cannes Film Festival-ийн үеэр Jun Ji Hyun-ыг анх удаа харснаа мөн дурсжээ.

“Тэр цагаан даашинз өмссөн байсан, үнэхээр хүн шиг харагдаагүй. Яг л бурхан мэт байсан. Тэгээд би нэг удаа тайван сууж, түүнтэй жинхэнээсээ ярилцаж үзмээр санагдсан” гэжээ.

40 хүрэхээсээ өмнө гэрлэж, эх болохыг хүсдэг

Ярилцлага цааш хувийн амьдралын сэдэв рүү шилжихэд Han So Hee гэрлэлт болон хүүхдийн талаар бодож явдгаа хуваалцсан байна.

Тэрээр 40 нас хүрэхээсээ өмнө гэрлэх хүсэлтэй бөгөөд эх болох сонирхол нь хүчтэй гэдгээ хэлжээ.

“Хэрэв би хүүхэдтэй болбол жүжиглэхээ түр зогсооно. Ядаж хүүхэд маань бага сургуульд орох хүртэл тоглохыг хүсэхгүй. Би хүүхдээ өсгөхөд бүх анхаарлаа зориулж, өөрт байгаа бүх хайраа өгөхийг хүснэ” гэж Han So Hee ярьсан байна.

“Тогтвортой, төрөлхийн царайлаг хүнтэй суумаар байна”

Түүний ирээдүйн хань ямар хүн байгаасай гэж хүсдэг талаар асуухад Han So Hee хошигнон:

“Би тогтвортой хүнтэй гэрлэхийг үнэхээр хүсдэг. Ялангуяа тогтвортой, төрөлхийн царайлаг хүнтэй” гэжээ.

Түүний энэхүү хариулт ярилцлагын хамгийн их анхаарал татсан хэсгүүдийн нэг болсон байна.

Han So Hee, Choi Min Sik нарын тоглосон “The Intern” кино есдүгээр сарын 16-наас кино театруудаар гарна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх