Баасан, 10 сар 9, 2026
Нүүр хуудас Зурхай ба зөвлөгөө10-р сарын 10-11-ний амралтын өдрүүдэд ямар ордныхонд аз тохиох вэ

10-р сарын 10-11-ний амралтын өдрүүдэд ямар ордныхонд аз тохиох вэ

0 сэтгэгдэлүүд

Энэ удаагийн 10-р сарын 10, 11-ний амралтын өдрүүд идэвхтэй амралтад төдийлөн тохиромжгүй бөгөөд аль болох тайван, яаралгүй өнгөрүүлэхийг зурхайчид зөвлөж байна. Зарим тохиолдолд бүр илүү болгоомжтой байх шаардлагатай аж.

10-р сарын 10-ны бямба гарагийг зурхайчид сарны мөчлөгийн хамгийн “аюултай” өдрүүдийн нэг гэж үздэг. Энэ өдөр бидний бусдаас нуухыг хичээдэг зүйлс гэнэт ил болж, эргэн тойрныхонд тодорхой харагдаж болзошгүй гэнэ.

Юуны түрүүнд энэ нь хүний дотоод зан чанарт хамаарах ч нэр хүндэд таагүй нөлөөлөх үйлдэл, алдаа дутагдал ч санаанд оромгүй, таагүй байдлаар илэрч мэдэх аж.

Энэ өдөр сэтгэлзүйн эмзэг байдалтай хүмүүст илүү хүнд тусаж болзошгүй бөгөөд бусад хүмүүст ч болгоомжтой байхыг од эрхэс “зөвлөж” байна. Харилцаагаа аль болох багасгах, боломжтой бол ялангуяа харанхуй болсны дараа гэрээсээ гарахгүй байх, өөрийгөө хэт шүүмжилж, өмнөх алдааныхаа төлөө буруутгахгүй байхыг зөвлөжээ. Учир нь ийм бодол хэтрэх юм бол сэтгэлээр унах, бүр цөхрөхөд хүргэж болзошгүй гэж үзэж байна.

Өдрийг гэртээ өнгөрүүлж, анхаарал шаардсан ахуйн ажлаа амжуулахад тохиромжтой. Тухайлбал, шүүгээгээ цэгцэлж, нимгэн хувцсаа хураан, өвлийн болон дулаан хувцсаа гаргаж тавьж болох юм.

10-р сарын 11-ний ням гарагт зурхайн тайлбараар сансрын энерги арай тайвширч, илүү таатай болох ч идэвхтэй үйл ажиллагаа хийхэд хараахан тохиромжтой биш хэвээр байна. Энэ өдрийг мөн тайван амарч, шинэ ажлын долоо хоногтоо бэлтгэн өнгөрүүлэхийг зөвлөжээ.

Ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаж, хамгийн жижиг зүйлсийг ч урьдчилан бодох нь зүйтэй. Ингэснээр гэнэтийн саад бэрхшээлүүд, ялангуяа ажил мэргэжлийн зорилгодоо хүрэх үйл явцыг удаашруулахгүй гэж үзэж байна.

Мөн энэ өдөр тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхэд тохиромжтой. Буяны ажил, сайн дурын үйл ажиллагаа хийх нь хамгийн зөв сонголтуудын нэг байж болох аж. Тэгвэл ийм амаргүй атлаа сонирхолтой амралтын өдрүүдэд ямар ордныхонд аз тохиох вэ?

Ихэр

Ихрийн ордныхон “муу мэдээ байхгүй байх нь өөрөө хамгийн сайн мэдээ” гэдгийг өөрийн биеэр мэдэрч магадгүй. Сүүлийн өдрүүдэд тэдэнд таагүй мэдээ ирэх вий гэсэн түгшүүр төрж, энэ нь сэтгэл санаанд нь ихээхэн дарамт болж байсан байж болох юм.

Харин амралтын өдрүүдээр тэдний хамгийн их айж байсан зүйл азаар тохиолдоогүйг мэдэж, санаа амрах боломжтой гэнэ. Эхний хөнгөрсөн мэдрэмж өнгөрсний дараа цаашид дахин ийм нөхцөл байдалд орохгүйн тулд юуг өөрчлөх хэрэгтэйгээ бодох нь зүйтэй.

Арслан

Арслангийн ордныхонд гадаад төрхөө шинэчлэх онцгой боломж гарч магадгүй. Энэ нь тэд сүүлийн үед муухай харагдах болсон гэсэн үг биш. Харин имиж нь удаан хугацаанд өөрчлөгдөөгүйгээс бусдад ч дасал болж, өөрсдөд нь ч уйтгартай санагдаж эхэлсэн байж болох юм.

Тиймээс амьдралынхаа энэ тал дээр шинэ хуудас нээж, төрхөө мэдэгдэхүйц өөрчлөх цаг ирсэн бололтой. Дотоодын нэртэй дизайнерын шоурумаар зочлох эсвэл удаан хугацаанд хойшлуулсан худалдан авалтаа хийх нь шинэ санаа төрүүлж, өөрчлөлтийн эхлэл болж магадгүй.

Матар

Төсөв, зардлаа нарийн төлөвлөж сурсан Матрын ордныхонд гэнэтийн боловч гавьяаных нь дагуу ирсэн орлого онцгой таатай санагдаж мэднэ. Энэ нь удаан хугацаанд сураггүй байсан хөлс, хайртай хүний бэлэг, бүр сугалааны хонжвор хэлбэрээр ч орж ирж болох аж. Хэдийгээр Матрынхан өөрсдийнх нь бодлоор ийм “эрсдэлтэй” зүйлд мөнгө зарцуулах нь тун ховор байдаг ч гэнэтийн аз тохиохыг үгүйсгэхгүй.

Харин олсон мөнгөө юунд зарцуулахаа шийдэх асуудал үлдэнэ. Гэсэн ч тэдний бодитой, хэмнэлттэй зан мөнгөө хэрэггүй зүйлд үрэхээс сэргийлэх тул энэ тал дээр хүндрэл гарахгүй бололтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх