FISSURE Playground 2 тэмцээний тойргийн шат дуусаж
Цахим спортын «Counter-Strike 2» тоглоомын өндөр түвшний FISSURE Playground 2 тэмцээний тойргийн үеийн өрсөлдөөнүүд Сербийн Белград хотод зохион байгуулагдсан бөгөөд өчигдөр бүрэн дууссан байна. Зургаан өдрийн турш үргэлжилсэн энэ шатнаас Туркийн «Aurora Gaming», Нидерландын «Team Liquid», Монголын «The MongolZ», Европын «G2 Esports», Бразилын «FURIA», Данийн «Astralis», Бразилын «paiN Gaming», Саудын Арабын «Team Falcons» гэсэн найман баг шөвгийн наймд амжилттай шалгарчээ.
Шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ
FISSURE Playground 2 тэмцээний шөвгийн найман багийн өрсөлдөөн маргааш эхлэхээр товлогдсон. Монгол Улсын «The MongolZ» баг маргааш 16:00 цагт Европын «G2 Esports» багийн эсрэг «Bo3» (гурван «map»-аар ялагчийг тодруулах) журмаар өрсөлдөх хуваарь тогтсон байна.
The MongolZ ба G2 Esports-ийн өмнөх учрал
Монголын баг томоохон тэмцээнүүдийн хүрээнд Европын «G2 Esports» багийн эсрэг дөрвөн удаа учраа тоглохдоо гурав хожиж, нэг хожигдсон байна. Хэрэв тус тоглолтод хожил байгуулбал Туркийн Aurora Gaming болон Нидерландын Team Liquid багийн аль хожсонтой нь шөвгийн дөрөвт учраа таарна.
2 комментария
Энэ тоглолт үнэхээр хүндхэн сорилт болох нь
Заавал дэмжинэ ээ, The MongolZ амжилт