Нүүр хуудас Үйл явдал ба зар“The MongolZ” баг IEM Chengdu 2025 тэмцээнд 5–6 дугаар байрт шалгарч, 72,500 ам.долларын шагнал хүртлээ

“The MongolZ” баг IEM Chengdu 2025 тэмцээнд 5–6 дугаар байрт шалгарч, 72,500 ам.долларын шагнал хүртлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

Хятадын Чэнду хотноо зохион байгуулагдаж буй цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээний плей-офф шатны тоглолтууд үргэлжилж байна.

Монголын цахим спортын бахархал болсон “The MongolZ” баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын “FURIA” багийн эсрэг “best of 3” (гурван мапаар ялагч шийдэгдэх) тоглолтод оролцож, 0:2 онооны харьцаатайгаар хожигдлоо.

Тоглолтын дэлгэрэнгүй

  • “The MongolZ” баг өөрсдийн сонгосон Mirage мап дээр ердөө таван үеийг авч, тоглолтод ялагдсан.
  • “FURIA” багийн сонгосон Overpass мап дээр Монголын баг хамгаалалтын талаас дөрвөн үеийн дутуутай байраа сольж, дараа нь довтлох талаас зургаан үе авсан ч 10:13 онооны харьцаатай хожигджээ.

Үр дүнд нь “The MongolZ” баг тэмцээний 5–6 дугаар байр эзэлж, 72,500 ам.долларын мөнгөн шагнал хүртлээ.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлдөж байгаа бөгөөд “The MongolZ” багийн энэхүү амжилт нь Монголын цахим спортын олон улсын чансаанд дахин өндөр үнэлгээ авчрахуйц дүн боллоо.

Багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet брэнд ажиллаж байгаа бөгөөд тус компани багтай хамтран олон улсын тавцанд Монголын нэрийг гаргах зорилт тавин ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Докуз 11 сар 7, 2025 - 17:04

5–6-р байр гэдэг гайхалтай үр дүн шүү

Хариулах
Тэмуджин 11 сар 7, 2025 - 17:14

72,500 ам.долларын шагнал авсанд баяр хүргэе

Хариулах

Сэтгэгдэл үлдээх