Senzu-ийн талаар санал сонсохоор болжээ
HLTV.org-ийн мэдээлснээр Counter Strike-2 (CS2)-ын The MongolZ баг сэлгээнд байгаа “Senzu” буюу М.Азбаярыг авах хүсэлтэй багуудын саналыг нээлттэй хэлбэрээр хүлээн авахаар болсон байна. 1xBet-ийн дэмжлэгтэй тус баг тоглогчдын шилжилт хөдөлгөөний зуучлалын “ULTI Agency”-тай хамтран ажиллаж, боломжит санал, нөхцөлүүдийг сонсохоор төлөвлөжээ.
Сэлгээнд шилжсэн шалтгаан, чансааны байр суурь
19 настай М.Азбаяр 2025 оны аравдугаар сараас үндсэн бүрэлдэхүүнээс гарч, сэлгээний жагсаалтад орсон. Тэр үедээ “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний дараа гэнэтийн байдлаар сэлгээнд шилжсэн» гэж тайлбарлаж байв. Өнгөрсөн улирлын төгсгөлийн шат, тэр дундаа Будапештын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй ч оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт бичигдсэн нь түүний үзүүлэлтийг хадгалж үлдсэнийг илтгэнэ.
2025 оны амжилт, цаашдын төлөвлөгөө
“Senzu” 2025 онд “The MongolZ” багтайгаа өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байр, таван тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилттай улирлыг үзүүлжээ. Эх сурвалжуудын хэлснээр тэр олон улсын багт карьераа үргэлжлүүлэхийг зорьж байгаа бөгөөд тэмцээний тоглолтод богино хугацаанд эргэн ороход бэлэн байна.
2 сэтгэгдэлүүд
Монгол тоглогчид дэлхийд үнэлэгдэж байгаад баяртай байна
Зөв баг сонгоосой л доо