Топ 20-ийн 13-р байр, эргэн тоглох бэлэн байдал нь багуудын сонирхлыг ихэсгэв
Цахим спортын хүрээнд Senzu-ийн шилжилтийн үнэлгээ огцом өсөж, ойролцоогоор 1.5–2 сая ам.доллар буюу 5–7 тэрбум төгрөгт хүрч болзошгүй гэсэн тооцоолол яригдаж байна. Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтын 13-р байрт эрэмбэлэгдсэн үзүүлэлт нь түүний зах зээл дэх үнэ цэн, сонирхлыг нэмэгдүүлсэн гэж сонирхогчид болон судлаачид үзжээ.
Эх сурвалжуудын хэлснээр Senzu-г багтаа нэгтгэх өрсөлдөөн ид өрнөж байгаа бөгөөд тэр өөрөө олон улсын багт тоглож, карьераа гадаад орчинд үргэлжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Мөн шууд тоглолтод эргэн ороход бэлэн гэдгээ мэдэгдсэн нь багуудын анхаарлыг улам татаж байгаа аж.
Сэлгээнд шилжсэн шийдвэр ба The MongolZ-ийн амжилтын үе
19 настай Senzu өнгөрсөн аравдугаар сараас хойш тоглоогүй байгаа. Түүнийг тухайн үед “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний эцэст” гэнэт сэлгээнд шилжүүлсэн гэж мэдээлэгдэж байв. Гэсэн ч улирлын төгсгөл хэсэгт, тэр дундаа Будапештын Мажорт оролцоогүй хэр нь оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13-р байрт багтсан нь түүний жилийн эхний есөн сарын турш багтаа үзүүлсэн нөлөөг илтгэж байна гэж тайлбарлагджээ.Тухайн хугацаанд олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш The MongolZEsports World Cup-ын аварга болж, Austin Major-ийг багтаасан бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн байна.