“ON THE MAP” нэвтрүүлгийн эхний дугаар олон нийтэд хүрчээ
БНСУ-ын SM энтертаймэнтийн “NCT Wish” хамтлаг залуусын адал явдалт аяллыг харуулах “ON THE MAP” цэнгээнт нэвтрүүлгийн эхний ангийг цацсан байна.
6 гишүүн дэлхийгээр аялж, сорилт биелүүлэн өрсөлдөнө
Тус нэвтрүүлгээр хамтлагийн зургаан гишүүн дэлхийн өөр өөр газруудаар аялж, шинэ сонин туршлага мэдэрч, төрөл бүрийн даалгавар биелүүлж, хоорондоо өрсөлдөх өрнөлтэй. Нэвтрүүлэг БНСУ-ын Mnet Plus сувгаар үзэгчдэд хүрчээ.
Хамгийн эхний зураг авалтыг Монголд хийсэн нь анхаарал татав
“ON THE MAP” төслийн анхны зураг авалтыг Монгол Улсад хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Зохион байгуулагчдын зүгээс “Энэ төслийн зорилго нь Монголын хээр талд к-поп дуучид хэрхэн хөлөө олж, бэрхшээлийг даван туулахыг харуулах юм” гэсэн байна.