Шинэ цомог, дэлхийн турын өмнө Мексикийн ARMY хүчээ харууллаа
BTS хамтлагийн шинэ цомог болон дэлхийн аялан тоглолт улам ойртож буй энэ үед фенүүд, ялангуяа Мексикийн ARMY амьдралдаа ганц тохиох концертын туршлагыг мэдрэхээр бүрэн бэлтгэжээ. Тэд аль хэдийн жинхэнэ “фен бааз ямар байх ёстойг” тоон үзүүлэлтээр нотлов.
Нэгдүгээр сарын 25-нд Ticketmaster платформоос мэдээлснээр Мехико хотод болох гурван өдрийн тоглолтын тасалбар авахын тулд ойролцоогоор 1.1 сая хэрэглэгч нэгэн зэрэг виртуал хүлээлгийн өрөөнд нэвтэрсэн байна. Энэ хэмжээний ачаалал нь зөвхөн BTS-ийн нэр хүнд төдийгүй Мексикийн фенүүдийн зохион байгуулалт, тууштай байдлыг харуулсан түүхэн мөч болжээ.
Мексикийн ARMY мөн албан ёсны бараа бүтээгдэхүүнийг ердөө 37 минутын дотор бүрэн дуусгаж, хэд хэдэн концертоор дараалан ирэх нь “хэтрүүлэг” биш, бүрэн зохистой гэдгийг үйлдлээрээ харуулсан байна.
Фен клубын урьдчилсан борлуулалт түүхэн рекорд тогтоов
Мексикт болох BTS-ийн гурван тоглолтын тасалбар бараг бүрэн зарагдаж дуусах шатанд хүрээд байна. Фен клубын гишүүдэд зориулагдсан урьдчилсан борлуулалт эхэлмэгц ердөө нэг цагаас ч бага хугацаанд танхимын хүчин чадлыг дүүртэл бүх суудал зарэгдсэн гэж Ticketmaster мэдээлжээ.
Компаний төлөөлөгчид уг эрэлтийг “Мексикийн амьд хөгжмийн сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн том үзэгдлүүдийн нэг” хэмээн тодорхойлж, зөвхөн K-pop төдийгүй бүх төрлийн концертын зах зээлд шинэ босго тогтоосон үйл явдал гэж үнэлсэн байна.
Энэхүү дараалсан амжилтуудын цаана зөвхөн тасалбарын борлуулалт, орлогын тоо бус, BTS болон Мексикийн фенүүдийн хооронд бий болсон онцгой холбоо, харилцаа, хамтын “соёлын хөдөлгөөн” оршиж байгааг ажиглагчид онцолж байна.
Латин Америк K-pop-ын шинэ хүчтэй төв болон тодорч байна
Аялан тоглолтын амжилтыг олон шинжээч одоо жирийн арилжааны амжилт гэхээс илүү өргөн цар хүрээтэй соёлын үзэгдэл, залуу үеийн өөрийгөө илэрхийлэх хэлбэр гэж тайлбарлаж байна. BTS хамтлаг Мексикийн фенүүдтэй хийж ирсэн харилцаа, онцгой фэн соёлын ачаар орчин үеийн хөгжмийн салбарын дүрмийг дахин бичиж байна гэж хэлж болохоор болжээ.
Мехико хотын виртуал дараалалд 1.1 сая хүн зэрэгцэн нэгдсэн энэ тохиолдол нь Латин Америкийг K-pop ертөнцийн шинэ хүчирхэг төв, ирээдүйн тоглолт, фестиваль, хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг болж буйг харуулж буй дохио гэж үзэж байна.
Ингэснээр BTS-ийн дэлхийн турын дараагийн зогсоолууд төдийгүй цаашдын олон улсын K-pop төслүүдэд Латин Америкийн хотууд зайлшгүй тооцогдох бүс нутаг болж эхэллээ.