Нүүр хуудас K-popСолонгос оддын спортлог төрх жин хасах урам өгөх нь

Солонгос оддын спортлог төрх жин хасах урам өгөх нь

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Урам зориг унтарч эхлэх үеэр “харах” түлхэц хэрэгтэй

Шинэ он гараад сар орчим өнгөрөхөд олон хүний жин хасах зорилго хараахан мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй байдаг. Хоолны дэглэмээ барьж чадахгүй, өөрчлөлт ажиглагдахгүй, урам зориг буурах үед хүчтэй түлхэц хэрэгтэй болдог. Тийм үед дасгал хөдөлгөөнөөрөө бие галбираа сайжруулж, спортлог хэв маягаа өдөр тутамтайгаа уялдуулж чадсан алдартнуудын төрх бодит урам өгдөг.

Сон Наын: Нэг өнгийн спорт хувцас

Сон Наын энэ жил ч спортлог хэв маягаа үргэлжлүүлж байна. Түүний спортын хувцас нь цэгцтэй, зохицолтой харагддаг бөгөөд өдөр тутмын хувцаслалттай нь амархан нийцдэг. Толгойноос хөл хүртэл нэг өнгийн шийдэл сонгох нь энгийн атлаа эрч хүчтэй, цэвэрхэн фитнесийн төрх бүрдүүлж, хөдөлгөөн хийхэд ч тав тухтай харагдуулдаг.

Солонгос оддын спортлог төрх жин хасах урам өгөх нь
Солонгос оддын спортлог төрх жин хасах урам өгөх нь

Сүзи: Балетын хэв маягт багтсан дэгжин хөдөлгөөн

Сүзигийн хувьд балет нь тогтмол дадал болсон дүр зураг. Балет нь биеийн шугамыг сайжруулахад тустайгаас гадна хүчний ачаалал ч давхар өгдөг дасгалын нэг. Түүнээс урам авмаар зүйл нь хувцаслалт нь өөрөө хичээлдээ суух “шалтгаан” болж өгдөг явдал. Боди костюм, балетын хүрэм зэрэг сонголтууд бий ч леггинс, тэр дундаа гэмтлээс сэргийлж чанга татсан хэлбэр нь балетын төрхөд илүү дэгжин мэдрэмж нэмж өгдөг.

Солонгос оддын спортлог төрх жин хасах урам өгөх нь
Солонгос оддын спортлог төрх жин хасах урам өгөх нь

Женни: Энгийн сонголтоор булчинг тодруулсан фитнес төрх

Завгүй хуваарьтай ч Женни бэлтгэлээ таслалгүй фитнестээ явдаг. Дасгалын үеийн хувцаслалт нь булчинг тодруулахын зэрэгцээ хөдөлгөөнд саад болохгүй байх шаардлагатай. Тэр хар топ, леггинсээр энгийн атлаа цэгцтэй спортлог төрх бүрдүүлж, үсээ чанга боон бэлтгэлдээ төвлөрсөн харагдана. Түүний тод хэвлийн булчин, мөрний хэлбэр нь олон хүнд “яг одоо фитнест явмаар” гэх мэдрэмжийг төрүүлдэг билээ.

Солонгос оддын спортлог төрх жин хасах урам өгөх нь

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх