“Golden”-ы бүтээлчид амьдрал дээр хос болж байна
KPop Demon Hunters төслийн хит болсон “Golden” дууны үг, аяыг бүтээсэн Солонгос-Америк уран бүтээлч Ejae энэ арваннэгдүгээр сард продюсер Сам Кимтэй хуримаа хийхээр болжээ. Хоёрдугаар сарын 6-нд гарсан мэдээллээр тэд энэ оны сүүлийн саруудад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хуримын ёслолоо хийхээр төлөвлөсөн байна.
Ejae “Golden”-ыг зохиож, хөгжмийг нь бичсэнээрээ олон улсын түвшинд танигдсан бол хувийн амьдралдаа ч мөн урт хугацааны хайр дурлалаа баталгаажуулах мөч ойртож байна.
2017 онд эхэлсэн хамтын уран бүтээл хайр болж хувирсан нь
Хосууд 2017 онд дуу бичих, продакшн хийх хамтарсан сессийн үеэр анх танилцжээ. Эхэндээ зөвхөн уран бүтээлчийн түвшинд хамтран ажиллаж, дууны үг, ая дээр баг болон ажиллаж байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мэргэжлийн холбоо нь аажим аажмаар романтик харилцаанд шилжсэн байна.
Тэд 2023 оны сүүлээр албан ёсоор сүй тавьж, энэ оны эхээр Ejae өөрийн сошиал хуудсаар дамжуулан сүй тавих мөчийн зургуудаа нийтэлсэн нь удахгүй болох хуримын дохио болжээ. Үүнээс өмнө тэр Сам Ким түүнд хэрхэн хайраа илчилсэн тэр мөчийн гэрэл зургуудыг хуваалцаж, олон дагагчаасаа баяр хүргэлт, дэмжлэг авсан байдаг.
Өмнөх нэг ярилцлагадаа Ejae арваннэгдүгээр сард хуримаа хийхээр товлоод буйгаа дурдсан бөгөөд энэ нь одоо албан мэдээллээр баталгаажиж байна.
Хуримын даашинзнаас илүү улаан хивсний даашинз анхаарлын төвд
Шулуун, нуулгүй ярьдаг зангаараа Ejae одоогоор хуримын даашинзаа хүртэл сонгож амжаагүй байгаагаа хэлжээ. Түүний хэлснээр Грэмми, Оскар зэрэг томоохон шагнал гардуулах ёслолд өмсөх хувцас, дүр төрхөө бэлдэх нь илүү түрүүнд тавигдсан тул хуримын загварын талаар бодох цаг бага байсан байна.
Өөрөөр хэлбэл карьерын оргил мөчүүд, олон улсын шагнал улаан хивсний бэлтгэл гээд мэргэжлийн амьдрал нь түүний хувийн “bride mode”-оос түрүүлээд явчихсан дүр зураг харагдаж байна.
Сам Ким ч гэсэн Ejae шиг Солонгос-Америк гаралтай уран бүтээлч бөгөөд тэд хуримын ёслолоо Лос Анжелес хотод хийхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр тэдний ажил, амьдралын гол төв болсон хотод нь уран бүтээлч хосын гэрлэлт албан ёсоор зохион байгуулагдана.
“Golden” дуу Грэммигийн тайзнаас ялалт авчирсан нь
Саяхан Ejae карьерынхаа хамгийн том амжилтын нэгийг гаргалаа. Түүний үг, аяыг нь бичиж, хөгжмийг нь зохиосон “Golden” дуу 2-р сарын 1-нд АНУ-д болсон 68 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслолд Визуал медиад зориулсан шилдэг дууны төрөлд шагнал хүртсэн юм.
Энэ төрөл нь кино, олон ангит кино, хүүхэлдэйн бүтээл зэрэг визуал контентод зориулагдсан хөгжмийн дуу, зохиогчдыг алдаршуулдаг ангилал бөгөөд “Golden”-ы ялалт нь Ejae-гийн нэрийг дэлхийн хөгжмийн салбарт шинэ түвшинд гаргасан томоохон үйл явдал болсон.
Ингэснээр тэр карьертаа Грэммигийн амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ, хувийн амьдралдаа ч Сам Кимтэй хамт шинэ бүлгийг эхлүүлэхээр бэлтгэж байна.
