TWICE хамтлагийн гишүүн Мина биеийн байдал нь муудсаны улмаас Филадельфид болох тоглолтод оролцохгүй талаар JYP Entertainment 2-р сарын 5-нд фенүүдийн албан ёсны нийгэмлэгт мэдэгдэл нийтэлжээ. Тус мэдэгдэлд Мина тайзанд гарахыг хүсэж, боломжит бүх аргаа ашигласан ч нөхцөл байдлыг сайтар нягталсны дараа амралт, сэргэлт зайлшгүй шаардлагатай гэж шийдвэрлэсэн гэж дурдсан байна.
JYP Entertainment-ын мэдэгдлийг монголоор хөрвүүлбэл:
“Мина ONCE-той уулзаж, тайзнаа гарахыг чин сэтгэлээсээ хүссэн. Тэр VIP Sound Check-ийн үеэр амарч, үндсэн тоглолтод нэгдэхээр найдсан. Гэвч газар дээр нь нөхцөл байдлыг нягтлан хэлэлцэж, сайтар үнэлсний эцэст түүнд хангалттай амралт, сэргэлт хэрэгтэй гэж үзсэн. Иймд өнөөдрийн тоглолтод оролцохгүй.”
— JYP Entertainment
Мөн агентлаг шийдвэрийн үндэслэлээ тодотгон:
“Энэ шийдвэрийг уран бүтээлчийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж гаргасан тул ойлгож хүлээж авна уу.”
— JYP Entertainment
гэжээ. Түүнчлэн фенүүдээс уучлал хүсэж, Минa эдгэрэлдээ төвлөрнө гэж мэдэгдсэн байна.
“Тоглолтыг хүлээж байсан бүх фенүүдээс чин сэтгэлээсээ уучлал хүсье. Өөрчлөгдөөгүй хайр, дэмжлэгт баярлалаа. Мина сэргэлтдээ төвлөрч, удахгүй эргэн ирнэ.”
— JYP Entertainment
Өмнө нь Дахён мөн шагайн хугаралтай холбоотойгоор Хойд Америкийн турын үлдсэн хэсэгт оролцохгүй болсон тухай мэдээлэл гарч байсан билээ.
1 comment
Эрүүл мэнд хамгийн чухал шүү