Нүүр хуудас K-popЖүн Жи Хён Сөүлийн хоёр барилгыг нийт 33 сая ам.доллараар худалдаж авчээ

Жүн Жи Хён Сөүлийн хоёр барилгыг нийт 33 сая ам.доллараар худалдаж авчээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүн Жи Хён Сөүлийн загварлаг гэж нэрлэгддэг Ateliergil бүсэд хоёр барилга худалдан авч, нийт 46.8 тэрбум вон ($32.5 million)-ы гэрээ хийсэн талаар мэдээлэв.

2-р сарын 27-ны өдрийн шүүхийн баримтад дурдсанаар, тэр өнгөрсөн 9-р сард Seongsu дүүрэгт байрлах таван давхар барилгыг 18.6 тэрбум вон ($12.9 million)-оор худалдаж авчээ. Тус барилгын нийт талбай ойролцоогоор 1,042㎡ байна. Мөн ижил бүсэд байрлах гурван давхар барилгыг 26 тэрбум вон ($18 million)-оор авсан бөгөөд нийт талбай нь ойролцоогоор 1,129㎡ аж.

Үүнээс гадна хоёр барилгын хооронд байрлах 50㎡ газар хэсгийг 2.2 тэрбум вон ($1.5 million)-оор нэмж худалдан авсан байна.

Тэр үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж, 2-р сарын 23-нд үл хөдлөхүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлжээ. Мөн 33.6 тэрбум вон ($23.3 million) хүртэлх хэмжээний барьцаат зээл авсан нь бүртгэгдсэн бөгөөд анхны зээлийн хэмжээ нь ойролцоогоор 28 тэрбум вон ($19.4 million) байсан гэж тооцоолжээ.

Эдгээр барилга Seongsu Ateliergil-ийн дээд хэсэгт байрладаг бөгөөд түрээсийн үнэ огцом өссөн ойролцоох хэсгээс арай өөр бүсэд тооцогдоно. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Ким Кён Хён “Пён тутмын үнэ 156 сая вон байсан нь ойролцоох үл хөдлөхүүдээс арай өндөр ч Seongsu-dong-ийн өсөлтийн боломжийг бодвол сайн хөрөнгө оруулалт” гэж хэлжээ.

Жүн Жи Хёны Сөүл дэх бусад үл хөдлөхүүд

Жүн Жи Хён өмнө нь ч Сөүл хотод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй болсон талаар дурдсан байна. 2023 онд тэр Acro Seoul Forest дахь дуплекс пентхаусыг 13 тэрбум вон ($9 million)-оор бэлнээр бүрэн төлж худалдаж авчээ. 2022 онд Deungchon-dong дахь арилжааны барилгыг 50.5 тэрбум вон ($35 million)-оор худалдан авсан байна. Түүнчлэн Ichon болон Samsung дүүргүүдэд ч арилжааны өмч эзэмшдэг гэжээ.

2021 онд тэр Nonhyeon дүүрэгт байсан барилгаа зарж 14 тэрбум вон ($9.7 million)-ы ашиг олсон байна. Мөн 2014 онд 7.5 тэрбум вон ($5.2 million)-оор худалдан авсан Samsung дүүрэг дэх орон сууцаа 13 тэрбум вон ($9 million)-оор зарсан гэж мэдээлжээ.

Эдгээр сүүлийн худалдан авалтын дараагаар Жүн Жи Хён нийт таван арилжааны үл хөдлөх хөрөнгөтэй болж, нийт үнэлгээ нь 150 тэрбум вон ($104 million)-д ойртсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх