Нүүр хуудас K-popBLACKPINK Розегийн “нас ахисан эр”-тэй зураг маргаан дэгдээв

BLACKPINK Розегийн “нас ахисан эр”-тэй зураг маргаан дэгдээв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BLACKPINK хамтлагийн Розе гадаадад нас ахисан эрэгтэйтэй хамт авхуулсан зургуудын улмаас цахим орчинд хүчтэй шүүмжлэлд өртөж, маргаан үүсгээд байна. Дуулиан Парисын загварын долоо хоногийн үеэр Розе Yves Saint Laurent-ийн шоунд оролцсоны дараа эхэлжээ.

Удалгүй Розе YSL брэндтэй холбоотой, олон нийтэд танигдсан хүн гэж дурдагддаг Эммануэль Томасинитой хамт дэлгүүр хэсэж буй зураг цахим орчинд тарсан байна. Эдгээр зураг нь анх фэнүүддээ мэдээлэл өгөх зорилготой байсан ч эсрэгээрээ Розег олон тооны дайралт, доромж сэтгэгдлийн бай болгожээ. Зарим хэрэглэгч түүнийг “наалдаж ашиг олдог” гэх утгатайгаар буруутгаж, зураг дээрх алхаа гишгээг нь хүртэл дооглох байдлаар шүүмжилсэн байна.

Маргаан даамжрахын хэрээр Розегийн хийсэн бараг бүх үйлдлийг өөлөх хандлага нэмэгдэж, “юу ч хийсэн буруудна” гэх маягийн хүчтэй сөрөг давалгаа үүссэн гэж бичигджээ. Одоогоор Розе болон түүний талаас энэ асуудлаар албан тайлбар гаргаагүй байна.

BLACKPINK Розегийн “нас ахисан эр”-тэй зураг маргаан дэгдээв
BLACKPINK Розегийн “нас ахисан эр”-тэй зураг маргаан дэгдээв

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх