“Blackpink” хамтлагийн гишүүн Женниг онилсон хорлонтой нийтлэл, худал мэдээлэл, нэр хүндэд халдсан агуулгын эсрэг хатуу хууль эрх зүйн арга хэмжээ авахаа түүний агентлаг албан ёсоор мэдэгдлээ.
Женнигийн агентлаг болох “OA Entertainment” мэдэгдэлдээ уран бүтээлчийн нэр хүнд, эрх ашиг, дүр төрхийн эрх болон оюуны өмчтэй холбоотой бусад эрхийг зөрчсөн үйлдлүүдийн эсрэг хуулийн янз бүрийн арга хэмжээ авах асуудлыг одоогоор судалж байгаа бөгөөд цаашид хатуу байр суурь баримтлахаар төлөвлөж байгаагаа онцолжээ.
Түүнчлэн агентлагийн зүгээс Женнитэй холбоотой худал мэдээлэл, нэр төрд халдсан агуулга, хорлонтой гүтгэлэг, ямар ч үндэслэлгүй таамаглал цахим орчинд тасралтгүй тархаж байгаад анхаарал хандуулж буйгаа мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор онлайн форумууд болон сошиал медиа платформуудыг тогтмол, нягт хянаж байгаа аж.
Ингэснээр “OA Entertainment” нь уран бүтээлчийнхээ эрх ашгийг хамгаалах хүрээнд зөвхөн анхааруулга өгөхөөс хэтрэхгүй, бодит хуулийн арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлд шилжиж байгаагаа тодорхой илэрхийллээ.
