Нүүр хуудас Үйл явдал ба зарAilee Монголд ирнэ: “Супер концерт-2025” шоуг чимэх хүчирхэг хоолой

Ailee Монголд ирнэ: “Супер концерт-2025” шоуг чимэх хүчирхэг хоолой

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Солонгосын хөгжмийн ертөнцийн алдарт уран бүтээлч Ailee тун удахгүй Монголд ирж, өөрийн амьд тоглолтоор фэнүүдээ баярлуулна. “Эвандис” энтертайнментын зүгээс зохион байгуулж буй “Супер концерт-2025” тоглолтын хүрээнд тэрбээр Монголын тайзнаа анх удаа гарч, уран бүтээлээ толилуулах гэж байна.

Тоглолтын онцлог:

  • Үйл явдал: “Супер концерт-2025”
  • Хэзээ: 2025 оны 6-р сарын 21
  • Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Оролцох уран бүтээлчид:
    • Тэ Ян (Big Bang)
    • Ailee (албан ёсоор баталгаажсан хоёр дахь оролцогч)

Ailee гэж хэн бэ?

Жинхэнэ нэр нь Эми Ли (Amy Lee) бөгөөд 1989 оны 5-р сарын 30-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төрж өссөн. Солонгос гаралтай Америк уран бүтээлч Ailee нь 2010 онд БНСУ-д нүүж очин, хоёр жилийн дараа “Heaven” дуугаараа анхны дебютээ хийсэн юм.

  • 2015 онд “Vivid” нэртэй анхны цомгоо гаргаснаар K-Pop ертөнцөд хүчтэй байр суурь эзэлжээ.
  • Үүнээс хойш гурван цомог, олон арван хит дуугаар фэнүүдээ байлдан дагуулсаар ирсэн.
  • Ailee нь Азийн болон Солонгосын хөгжмийн наадмуудаас нийт 39 шагнал хүртсэн бөгөөд хүчирхэг хоолой, мэдрэмжтэй дуулалт, амьд тоглолтоороо алдаршсан уран бүтээлч юм.

Монголын фенүүдтэй уулзах анхны алхам

Ailee “Супер концерт-2025”-ын тайзнаа гарч, Монгол дахь фэнүүдтэйгээ анх удаа биечлэн уулзах гэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Түүний уран бүтээлүүд “K-Pop” урсгалын шинэ өнгө, мэдрэмжийг илтгэдэг төдийгүй амьд дуулалтын ур чадвараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх