Нүүр хуудас УрлагAilee Монголд: Өөрийнхөөрөө, хүчирхэг “од”

Ailee Монголд: Өөрийнхөөрөө, хүчирхэг “од”

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Ailee гэж хэн бэ? Монголын жүжигчин Т.Энэрэл шиг гэж хэлж болно. Харагдах байдалдаа бус, уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулж, дүр бүрээ “амьд” болгож чаддаг уран бүтээлч. Ailee ч мөн адил. “Од” байхын тулд төгс байх албагүй, харин өөрийнхөөрөө байж, дотоод хүч, энгийн байдлаараа бусдад урам өгдөг нэгэн.

Ailee тайзан дээр дуулж байхдаа үзэгчдэд яг л “амь” орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Apple Music, Spotify дээрээс дууг нь сонсвол энгийн мэт боловч тайзны бичлэг дээрх хүчтэй хоолой, сэтгэл хөдлөл, хөдөлгөөн нь үнэхээр өөр. Хацраа бөмбийлгөж, хамраа үрчийлгэж, дээд өнгө рүү алхах тэр агшин бүр нь “Ailee” гэх өөр ертөнцийн нэг хэсэг.

Тэр энгийн. Их зан, бардам аашгүй. Их сургууль дээр очоод дуулж өгнө, тв шоу, гудамж, галзуу хулгана хаана ч дуулж чадна. “Fantastic Duo” шоуны шүүгч байхдаа ч өөрийгөө биш оролцогчийг гэрэлтүүлдэг байсан.

Фэнүүд нь түүнийг “дулаахан, бардамнадаггүй, хүн чанартай” гэж тодотгодог. “Од” гэх нэр хүндийг өөрийнхөөрөө үүрч, бусдад “өөртөө итгэж, өөрийгөө хайрла” гэж хэлдэг хүн.

Түүний “I Will Show You” дуу олон хүний амьдралд гэрэл ассан. Ailee ирж “Heaven”, “Goblin”, “Goodbye My Love” дуунуудаа дуулахад тэрхүү хүчирхэг энергийг амьд мэдрэх гайхалтай боломж бидэнд тохиож байна.

Ailee, чамайг үнэхээр хайрлаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.