Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесАлдарт дуучин Эми Уайнхаусын тухай баримтууд

Алдарт дуучин Эми Уайнхаусын тухай баримтууд

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Эми Уайнхаус нь 21-р зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгээр тооцогддог. Түүний өвөрмөц контральто хоолой, соул, жазз, R&B урсгалуудыг хослуулсан бүтээлүүд нь хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирсан билээ.

Хөгжмийн замнал

1983 оны есдүгээр сарын 14-нд Лондонд төрсөн Эми 2003 онд анхны цомог “Frank”-ийг гаргаж шүүмжлэгчдийн анхаарлыг татсан. Харин түүний 2006 онд гаргасан “Back to Black” цомог нь дэлхийд нэрийг нь таниулж, “Rehab” зэрэг хит дуунууд нь түүнд таван “Грэмми” шагнал авчирсан юм. Түүнчлэн “Stronger Than Me” дуу нь түүнд Ивор Новелло шагнал хүртээжээ.

Эми өсвөр насандаа Британийн үндэсний залуучуудын жазз оркестрт дуулж байв. 2002 онд “19 Management”-тай гэрээ байгуулж, дараа нь “EMI”-тай хөгжмийн зохиолын гэрээ байгуулсан.

Хувийн амьдрал ба эмгэнэлт төгсгөл

Эми Уайнхаус сэтгэцийн эрүүл мэндийн хүндрэл, архи болон мансууруулах бодисын хамааралтай тэмцэж байсан бөгөөд 2011 оны долдугаар сарын 23-нд Лондонд гэртээ архины хордлогоор 27 насандаа нас барсан. Түүнийг “27 клуб”-ын гишүүн хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь 27 насандаа таалал төгссөн алдарт уран бүтээлчдийг хэлдэг нэр томьёо юм.

Back to Black (2024) кино

2024 онд түүний амьдралаас сэдэвлэсэн “Back to Black” нэртэй намтарчилсан кино үзэгчдийн хүртээл болсон. Найруулагчаар Сэм Тэйлор-Жонсон ажиллаж, жүжигчин Мариса Абела түүний дүрийг бүтээсэн. Кино нь Эмигийн уран бүтээл, хайр дурлал, амьдралын сорилт, хэцүү мөчүүдийг харуулсан бөгөөд 51 сая ам.долларын орлого олжээ.

Дурсгалт бүтээл, сангийн үйл ажиллагаа

Нас барсны дараа түүний дуу бичлэгүүдийг багтаасан “Lioness: Hidden Treasures” (2011) цомог гарсан. Мөн 2024 оны кинотой хамтран нэрээ зүүсэн шинэ цомог ч сонсогчдод хүрсэн.

2011 онд Эмигийн гэр бүл түүний нэрэмжит буяны “Amy Winehouse Foundation” санг байгуулсан. Энэ сан нь өсвөр үеийнхнийг хар тамхи, архинаас ангид байлгах, сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

Эми Уайнхаусын дуу хоолой, дурсамж өнөөдөр ч хөгжмийн ертөнцөд мөнхөрсөөр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх