Нүүр хуудас КиноАлдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2006 онд дэлгэцнээ гарч байсан сонгодог романтик кино “The Holiday” Apple TV+ стриминг платформ дээр цуврал хэлбэрээр үзэгчдэд хүрэхээр болжээ. Энэ удаа киноны бүрэн хэмжээний уран сайхны кино биш, харин цуврал хэлбэрээр хийж байгаа аж.

Үйл явдлыг эргэн сануулахад, Англид амьдардаг Айрис Симпкинс (Кейт Уинслет) болон Өмнөд Калифорнид амьдардаг Аманда Вудс (Камеран Диас) нар интернетээр дамжуулан бие биенийхээ гэрт зул сарын амралтаа өнгөрүүлэхээр шийддэг. Энэ кино нь баярын уур амьсгалтай, хоёр тивийн хооронд өрнөх хайр сэтгэлийг өгүүлж, үзэгчдэд инээд бэлэглэдэг байсан билээ.

Сонирхолтой нь, энэ цувралын талаар “The Holiday” киноны зохиолч, найруулагч Нэнси Майерс өөрөө ч мэдээгүй байсан хэмээн Instagram хуудсандаа бичсэн байна. Одоогоор уг цувралд хэн тоглох, хэзээ цацагдах зэрэг чухал мэдээллүүд хараахан олон нийтэд зарлагдаагүй байгаа ч төслийн зохиолчоор Крисси Дакер, зөвлөх продюсероор Роб Делани ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх