Нүүр хуудас Кино“Alice in Borderland” цувралын тухай таны мэдэхгүй байж болох сонирхолтой баримтууд

“Alice in Borderland” цувралын тухай таны мэдэхгүй байж болох сонирхолтой баримтууд

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Японы алдарт уран зөгнөл, триллер төрлийн “Alice in Borderland” цувралын гуравдугаар бүлэг 2025 оны есдүгээр сард нээлтээ хийхээр болсон нь фенүүдийн хувьд хүлээлт дээд цэгтээ хүрээд байна. Netflix-ийн энэ цуврал олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл болсон бөгөөд дараах сонирхолтой баримтууд таны анхаарлыг татна.

1. Мангаас дэлгэцнээ

“Alice in Borderland” нь зохиолч Харо Асагийн ижил нэртэй мангаас сэдэвлэсэн бөгөөд найруулагч Шинсүкэ Сато Netflix-тэй хамтран анхны бүлгийг 2020 онд цацаж байжээ.

2. “Squid Game”-ийн дараах амжилт

Эхний бүлэг тухайн үедээ төдийлөн олны анхаарлыг татаж чадаагүй ч “Squid Game” цацагдсаны дараа дэлхийн үзэгчдийн дунд дахин хүчтэй хүлээн авалттай болсон.

3. Үйл явдлын утга, тоглоомын дүрэм

Цувралын гол дүрийн баатар Арисү эзэнгүй мэт Токиод сэрж, амьд үлдэхийн төлөө үхлийн аюултай тоглоом тоглохоос өөр аргагүйд хүрдэг. Даалгавар бүр нь хөзрийн дүрстэй холбоотой бөгөөд дараах чадварыг шалгадаг:

  • Биеийн хүч
  • Багийн ажиллагаа
  • Логик сэтгэлгээ
  • Сэтгэлзүйн тогтвортой байдал

4. Гүнзгийрсэн агуулга

  • 1-р бүлэг: Зүгээр л амьд үлдэхийн төлөөх тэмцэл
  • 2-р бүлэг: Тоглоомын жинхэнэ утга учир, түүний цаад мөн чанарыг тайлах оролдлого
  • Үл тайлагдсан олон асуулт үлдсэн тул 3-р бүлэг нь түүхийг бүрэн гүйцээх хүлээлттэй байна

5. Өвөрмөц уран бүтээлийн нөлөө

Цуврал нь зарим талаараа “Squid Game”-тай төстэй боловч “Matrix”-ийг санагдуулам философийн өнгө аястай. Түүнчлэн нэр болон дүрүүд нь “Алиса гайхамшгийн оронд” зохиолоос сэдэвлэсэн болох нь анзаарагдана:

  • Арисү = Алиса
  • Усаги = Цагаан туулай (япон хэлээр «туулай»)
  • Чисия = Чешир муур
  • Мира = Бундын хатан

6. Жинхэнэ жүжиглэл, бодит зураг авалт

  • Тулааны хэсгүүдэд жүжигчид орлон тоглогчгүйгээр оролцсон
  • Компьютер график ихтэй хэдий ч бодит байршил дээр авахыг эрхэмлэсэн

7. +18 насны ангилал

Энэхүү цуврал нь:

  • Хүчирхийллийн дүрслэл ихтэй
  • Сэтгэлзүйн өндөр дарамт үзүүлдэг хэмээн үнэлэгдэж, +18 ангилалтай болсон

Өндөр түвшний зураг авалт, гүн утга, адал явдал хосолсон “Alice in Borderland” цувралын шинэ бүлэг олон асуултад хариулж, шинэ сюрпризүүдээр дүүрэн байх нь гарцаагүй.

You may also like

Сэтгэгдэл үлдээх