Нүүр хуудас Үйл явдал ба зар“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монгол төрийн түүхэн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагддаг “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт энэ жил Соёлын төв өргөөний тайзнаа амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тоглолт нь Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн хүрээнд Монголын ард түмэндээ зориулсан соёл, урлагийн бэлэг байв.

Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар, Соёл урлагийн газар болон Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулжээ. Үүнд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Үндэсний Урлагийн Их Театр, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Театр, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулга, Улаанбаатар театр болон “Хатан” бүжгийн чуулга оролцсон байна.

Тоглолтод нийтдээ 500 орчим уран бүтээлч оролцож, ардын болон сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилууллаа. Мөн техник технологийн дэвшил, өв уламжлал, орчин үеийн шийдлийг уялдуулсан үзүүлбэрүүдийг толилуулж, үзэгчдэд урлагийн гүн сэтгэгдэл төрүүлэв.

You may also like

Сэтгэгдэл үлдээх