Их Британийн загварын зөвлөлөөс 2025 оны шилдэг модель шагналыг Өмнөд Судан гаралтай америк загвар өмсөгч Анок Яйд олгохоор болсноо албан ёсоор зарлалаа. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслол ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Лондон хотод болох юм.
Анок Яйгийн загварын ертөнцөд хөл тавьсан түүх сонирхолтой. Тэрээр Плимутын их сургуульд суралцаж байхдаа гудамжны гэрэл зурагчинд санамсаргүй байдлаар зурагдуулсан бөгөөд уг зураг 2017 онд Instagram-д нийтлэгдсэний дараа түүний амьдрал бүрэн өөрчлөгджээ. Зургийн дараахан Нью-Йоркийн загварын агентлаг түүнтэй гэрээ байгуулсан бөгөөд тэр цагаас хойш дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болж, өндөр өсөлттэй карьерыг эхлүүлсэн юм.
Өвөрмөц, хийсвэр төрхтэй Анок Яйг шүтэн бишрэгчид нь “Харь гаригийн гоо үзэсгэлэн”, “Амьд хүүхэлдэй” хэмээн нэрлэдэг. Тэрээр өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий загвар өмсөгчдийн нэгт тооцогдож байна.

1 comment
Воов гайхалтай гоё бүсгүй харь гарагийн хүн ч юм шиг ер нь л Пума санагдуулна.