8
Киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажилласан бөгөөд гол дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэг, рэппер Б.Өлзий-Учрал (ThunderZ), залуу жүжигчин Н.Хандуулга, Б.Сэтгэлтүвшин, Х.Мөнхжаргал, У.Нартай нар бүтээсэн байна. Туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Н.Бадарч, И.Дашнамжил нар тоглосон.
Энэхүү кино нь рэппер ThunderZ Б.Өлзий-Учралын гол дүрд тоглосон анхны дэлгэцийн бүтээл юм. Тэрбээр өмнө нь «Хувьсал» продакшны «Ноён эмэгтэй» киноны дууг дуулж байсан юм.