АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны ажилтнууд Сиэтл хотын нисэх онгоцны буудал дээрээс нийт 11,134 ширхэг хуурамч «Labubu» хүүхэлдэйг илрүүлэн хураажээ. Энэ нь 500 мянган ам.доллараас дээш үнэлэгдэх хэмжээтэй байсан бөгөөд наймдугаар сарын 26-нд баривчилсан байна. Хүүхэлдэйг “LED чийдэн” гэж буруу шошголон нэвтрүүлэхээр завдсан нь тогтоогджээ.
Хуурамч хувилбар нь “Lafufu” нэртэйгээр худалдаанд гарч байсан бөгөөд хэрэглэгчдэд эрсдэлтэй болохыг Лондонгийн Нийгэмлэгийн зөвлөл анхааруулсан байдаг. Учир нь эдгээр тоглоомын материал чанаргүй тул амьсгал боогдох аюул үүсгэж, зарим тохиолдолд хортой химийн бодис агуулсан байж болзошгүй аж.
Жинхэнэ “Labubu” хүүхэлдэй нь Норвеги, Шведийн домог зүйгээс сэдэвлэсэн зурагт номын цувралын “Мангасууд” нэртэй дүрүүдийн нэг бөгөөд Хонгконгийн зураач, зохиолч Касинг Лунг бүтээсэн юм.