Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесАнжелина Жоли: Эх орноо хайрладаг ч танигдахааргүй болсон мэт

Анжелина Жоли: Эх орноо хайрладаг ч танигдахааргүй болсон мэт

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай байр суурь

Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли Испанид болсон кино наадмын үеэр үг хэлж, АНУ дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ. Сэтгүүлчийн “Та уран бүтээлч, америк хүнийхээ хувьд юунаас хамгийн их айдаг вэ” гэсэн асуултад тэрээр:
“Энэ бол маш хүнд асуулт. Би эх орноо хайрладаг. Гэхдээ одоогийн байдлаар эх орон минь танигдахааргүй болсон мэт мэдрэмж төрж байна. Би олон улсын орчинд амьдарч ирсэн. Миний гэр бүл, найз нөхөд, амьдрал минь ийм л шинжтэй. Миний ертөнцийг үзэх үзэл бол тэгш, нэгдмэл, олон улсынх. Хаана ч байсан хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, хувааж буй бол тэр нь аюултай гэж боддог. Энэ цаг үе маш ноцтой байна. Бид хайхрамжгүй, дураараа үг хэлчих вий гэж болгоомжилж байх хэрэгтэй болж. Ийм байдал нь бид бүгдэд л дарамттай, хүнд санагдаж байна.” гэж хэлжээ.

Маргаантай цаг үеийн дунд

Жолигийн энэхүү мэдэгдэл нь АНУ-д өрнөж буй шуугиантай үйл явдлын дараахан хийгдэв. Тодруулбал, “Jimmy Kimmel Live” шоуг ABC телевиз тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэнтэй зэрэгцэн түүний хэлсэн үг олны анхаарлыг татсан юм. Жоли мөн Чарли Киркийн нас барсан тухай мэдэгдлээрээ сүүлийн үед маргаан дагуулж байгаагийн улмаас олон нийтийн хэлэлцүүлгийн төвд оржээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх