Холливудын алдарт жүжигчин, хүмүүнлэгийн элч Анжелина Жоли Украины өмнөд фронтын бүсэд гэнэтийн айлчлал хийжээ. Энэ нь Орос, Украины дайн эхэлснээс хойш түүний хоёр дахь удаагийн фронтын бүсэд хийж буй айлчлал юм.
Өмнө нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан элчээр ажиллаж байсан Жоли 2022 онд Херсон хотын хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлэгт зочилж, мөн Львов хотод дүрвэгсэдтэй уулзаж байв. Тэр үед Херсон Оросын эзлэлтэд байсан бөгөөд өнөөдөр ч Москвагийн бөмбөгдөлтөд өртсөөр байгаа юм.
Энэ удаад орон нутгийн албан тушаалтан Виталий Богданов Анжелина Жолиг сум нэвтэрдэггүй хантаазтайгаар фронтын бүсэд байгаа зургийг олон нийтэд нийтэлжээ. Гэсэн хэдий ч жүжигчин өөрөө болон Украины Засгийн газар энэ айлчлалыг албан ёсоор баталгаажаагүй байна.

