Нүүр хуудас УрлагАрдын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдын чансааг тэргүүлэв

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдын чансааг тэргүүлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

2025 оны долоодугаар сарын 30-нд сонгодог урлагийн мэдээлэл, дуурийн урлагийн түүх, уран бүтээлчдийн талаарх нийтлэлүүдээрээ алдартай Opera World цахим хуудас дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг нийтэллээ. Уг жагсаалтыг Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт баритон Э.Амартүвшин 7500 оноогоор тэргүүлсэн байна.

Э.Амартүвшин нь дэлхийн олон оронд нэр хүндтэй театрын тайзнаа “Риголетто”, “Травиата”, “Кармен”, “Тоска” зэрэг сонгодог дууриудад амжилттай тоглосон бөгөөд түүний хоолойн цар хүрээ, тайзны ур чадвар, хөгжмийн мэдрэмжийг олон улсын шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг.

Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансаа:

Шилдэг баритон: Энхбатын Амартүвшин (Монгол) — 7500 оноо

Шилдэг басс: Георг Цеппенфельд (Герман) — 5900 оноо

Шилдэг сопрано: Елена Стихина (ОХУ) — 5400 оноо

Шилдэг тенор: Майкл Фабиано (АНУ) — 4900 оноо

Шилдэг меццо-сопрано: Айгүл Ахметшина (ОХУ) — 4800 оноо

Энэ чансаа нь уран бүтээлчдийн 2024 оны тоглолтын идэвх, ур чадвар, хүлээн зөвшөөрөгдсөн тайзны амжилт зэрэг олон үзүүлэлт дээр үндэслэн гаргасан бөгөөд Э.Амартүвшинг дэлхийн хамгийн эрэлттэй, нэр хүндтэй баритон хоолойгоор тодруулжээ.

Энэхүү амжилт нь зөвхөн Монголын урлагийн салбарын бахархал төдийгүй дэлхий дахинд Монгол уран бүтээлчдийн чансаа, түвшинг нотлон харуулсан үйл явдал боллоо.

e30f178a 9a13 477b 911e c25fb3830051 screenshot 2025 07 30 182149 660x0 1

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Чахур 31 июля, 2025 - 17:37

Тэр чансаагаараа Итали, Германчуудыг давж гарсан нь аль хэдийн түвшин юм! Браво, маэстро!

Хариулах

Сэтгэгдэл үлдээх