Японы шилдэг шар айргийн брэнд Asahi Super Dry дэлхийн хэмжээний K-POP одууд болох BLACKPINK хамтлагтай хамтран Зүүн Азийг хамарсан шинэлэг, хүчирхэг кампанит ажлаа албан ёсоор эхлүүллээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Япон, Өмнөд Солонгос, Хятад, Хонг Конг, Тайвань болон Монгол зэрэг улсуудад нэгэн зэрэг хэрэгжиж эхэлж байна.
“BLACKPINK in your dry” уриан дор хамтын аялал эхэллээ
Энэхүү кампанит ажил нь Asahi Super Dry-ийн өвөрмөц хуурай амтыг BLACKPINK-ийн хүчирхэг, шинэлэг имижтэй уялдуулан, “BLACKPINK in your dry” гэх уриатайгаар олон улсын зах зээлд шинэлэг өнгө төрхийг харуулах зорилготой. Шинэ үеийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, хүсэл тэмүүлэлд нийцсэн шинэ түүхийг хамтдаа бичих энэхүү түншлэл нь шар айргийн салбарт томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй.
BLACKPINK хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ кампанит ажилд оролцож байгаагаараа онцлог бөгөөд брэндийн шинэ мессежийг илүү үр нөлөөтэй түгээх хүлээлттэй байна.
Албан ёсны байр суурь
ASAHI BREWERIES компанийн маркетингийн хэлтсийн дарга Ноён Вакана Нома:
“Энэхүү хамтын ажиллагаа нь Asahi Super Dry брэндийн Азийн зах зээлд хэрэгжүүлж буй стратегийн нэгэн чухал алхам юм. BLACKPINK хамтлаг нь бидний эрхэмлэдэг эрч хүч, шинэлэг байдал, дэлхийд нөлөөлөх хэтийн зорилготой төгс нийцэж байгаа бөгөөд бид энэ хамтын ажиллагаагаар дамжуулан орчин үеийн хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, хүсэл тэмүүлэлтэй гүн гүнзгий холбоо үүсгэж, утга учиртай, шинэлэг кампанит ажлыг цогцлоохыг зорьж байна.”
Зүүн Азийн орнуудад хэрэгжих онцгой идэвхжүүлэлтүүд
2025 оны 7-р сараас эхэлж буй уг кампанит ажлын хүрээнд дараах урамшууллууд хэрэгжихээр төлөвлөгдөөд байна:
- Limited Edition бүтээгдэхүүнүүд 2025 оны 9-р сараас худалдаанд гарна.
- BLACKPINK-тай хамтран гаргасан тусгай мерч болон сугалаат хөтөлбөрүүд.
- Орон бүрийн онцлогт тохирсон сурталчилгаа, хэрэглэгчийн оролцоог дэмжих үйл ажиллагаанууд.
Ирэх саруудад шинэчлэгдэн гарах урамшууллуудын талаарх мэдээллийг Asahi Mongolia-ийн Instagram (@asahimongolia) болон Facebook (Asahi Mongolia) хуудсаар хүлээн авах боломжтой.
2 комментария
Хөөх, BLACKPINK одоо Asahi Super Dry-ийн элч болсон уу?
Энэ нь залуучуудын анхаарлыг татах нь гарцаагүй