“Avatar” цувралын гуравдугаар анги галын омгийн түүхийг өгүүлнэ
Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээлүүдийн нэг болох Жеймс Камероны “Avatar” цувралын гурав дахь анги “Avatar: Fire and Ash” энэ оны арванхоёрдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Галт омгийн тухай шинэ бүлэг
Хоёрдугаар анги “The Way of Water” нь На’Ви үндэстний далайд амьдардаг омгийг харуулсан бол, шинэ анги нь галт омгийн буюу Мангкван овгийн түүхийг дэлгэн харуулах аж.
Найруулагч Жеймс Камерон энэхүү шинэ хэсэгт галын соёл иргэншлийг гол сэдвээр авч үзэж буйгаа онцлоод:
“Гал бол бидний ертөнцөд хүч, сүйтгэл, дахин төрөхийн бэлгэдэл юм. ‘Fire and Ash’ кинонд энэ бүхнийг гүн ухааны утгаар дүрслэхийг зорьсон,” гэж мэдэгджээ.
Технологи ба хүлээлт
“Avatar: Fire and Ash” нь дахин өндөр нарийвчлалтай 3D технологи, дижитал дүрийн хөдөлгөөний шинэчлэлтэй бүтээж байгаа бөгөөд Камероны баг “Pandora” гаригийн шинэ бүс нутгийг илүү нарийн дүрслэхээр ажиллаж байна.
Кино шүүмжлэгчдийн таамгаар, “Fire and Ash” нь “Avatar” цувралын хамгийн сэтгэл хөдөлгөм, драматик анги байх төлөвтэй бөгөөд Камероны ур чадвар болон Pandora ертөнцийн өргөжилт дахин дэлхийн кино урлагт шинэ стандарт тогтоох магадлалтай гэж үзэж байна.