Нүүр хуудас Театр Балет сонирхогчдод зориулсан онцгой үдэш: “Балетын гала” тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно

Балет сонирхогчдод зориулсан онцгой үдэш: “Балетын гала” тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын балетын урлагийн түүхэн үйл явдал болоход тун ойртлоо. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-аас 2022 оноос эхлэн зохион байгуулж ирсэн “Mongolian Grand Prix” олон улсын балетын уралдаан энэ сарын 21, 22-нд болох гэж байна.

Уг уралдаан нь дэлхийн түвшний авьяастнуудыг тодруулж, Монголын балетын хөгжилд шинэ эрин нээх зорилготой бөгөөд олон улсын балетын мэргэжилтнүүдийг оролцуулсан, түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал болж байгаа юм.

Уралдаанаас шалгарсан шилдэг бүжигчид энэ сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа “Балетын гала” тоглолтоор үзэгчидтэйгээ уулзана. Энэ үдэш Монголын тайзан дээрээс дэлхийн балетын оддын түвшний бүжигчдийн уран чадварыг тольдох боломж үзэгчдийг хүлээж байна.

Тоглолт нь Монголын болон олон улсын балетын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ үеийн авьяастнуудыг олонд таниулах, мэргэжлийн хөгжлийн дараагийн шатанд гаргах чухал алхам болж байгаагаараа онцлогтой.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.