Нүүр хуудас Уран сайхан“Bantan TV” телевизийн шинэ суваг албан ёсоор нээгдлээ

“Bantan TV” телевизийн шинэ суваг албан ёсоор нээгдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Телевизийн сувгийг эргүүлэх шаардлагагүй шинэ эрин эхэллээ. Орчин үеийн хамгийн сонирхолтой сошиал контентуудыг нэг дор нэгтгэсэн цоо шинэ суваг “Bantan TV” эфирээ цацаж эхэллээ.

Энэхүү суваг нь уламжлалт телевизээс ялгаатайгаар дижитал медиа болон сошиал орчинд хамгийн их хандалттай шоу, влог, подкаст зэрэг контентыг телевизийн бүтээл болгон хүргэх зорилготой.

Univision болон Skymedia-ийн хэрэглэгчид 808 дугаар сувгийг тааруулахад:

  • “Кино задлан”
  • “Мандуулын подкаст”
  • “Amaraa’s Weekly Show”
  • “Санжаа влог” зэрэг 40 гаруй контентыг шууд үзэх боломжтой.

“Movie Box” болон “Asian Box” сувгуудын дунд байрлах Bantan TV туршилтын эфирээ цацаж эхэлсэн бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, аялал, нийгэм, эдийн засаг, ток шоу, стриминг гээд төрөл бүрийн нэвтрүүлгүүдийг үзэгчдэд санал болгож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх