Нүүр хуудас Урлаг Батлагдсан: Хүмүүсийн хөгжмийн сонирхол өсвөр насанд бүрддэг

Батлагдсан: Хүмүүсийн хөгжмийн сонирхол өсвөр насанд бүрддэг

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Хүмүүсийн хөгжмийн амт, дуртай уран бүтээлч, төрөл жанр гээд хөгжмийн сонирхол хэзээ бүрддэг вэ гэдэг асуултад хариу олох зорилгоор The New York Times сонин Spotify платформтой хамтран судалгаа хийжээ. Энэхүү судалгаа нь 1960-2000 оны хооронд Billboard чартыг тэргүүлж байсан дуунууд болон Spotify-ийн хэрэглэгчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд үр дүнд нь хүмүүний хөгжмийн амт өсвөр насанд нь бүрддэг болохыг тогтоосон байна.

Судалгааны дүнгээс харахад:

  • Эрэгтэйчүүдийн хувьд 13–16 насны хооронд хөгжмийн сонирхол нь төлөвшдөг. Тухайлбал, тэдгээр эрчүүд 14 орчим настай байхдаа анх сонссон дуу нь хожим дуртай дуу нь болсон байх магадлал өндөр байдаг.
  • Эмэгтэйчүүдийн хувьд хөгжмийн амт бүрэлдэх хамгийн чухал үе нь 11–14 нас. Тэдний хувьд хүүхэд насны дурсамж, сэтгэл хөдлөл хөгжмийн сонголтод илүү нөлөөлдөг гэж судлаачид дүгнэжээ.

Сонирхол татах нэг жишээ бол Radiohead хамтлагийн “Creep” дуу юм. Уг дуу 1993 онд цацагдсан бөгөөд өнөөгийн 38 настай эрчүүдийн хувьд хамгийн дуртай дуунуудын нэгт тооцогддог. Тэд тухайн үед 14 настай байсан байна. Харин эмэгтэйчүүдийн дунд The Cure хамтлагийн “Just Like Heaven” дуу (1987 онд гарсан) өндөр байр суурь эзэлдэг бөгөөд тухайн үеийн 11 настай охидын сэтгэлд гүн үлдсэн нь судалгаагаар нотлогджээ.

Энэхүү судалгаа нь хөгжмийн амт ямар чухал үе шатанд, ямар сэтгэл хөдлөлийн үндсэн дээр бүрэлддэг болохыг тодорхой харуулсан юм. Судлаачид мөн өсвөр насны биологийн хөгжлийн үе шат нь хөгжмийн сонирхлын төлөвшилтэй давхцдаг болохыг онцолсон байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.