Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБейонсегийн тоглолтын үеэр “Destiny’s Child” дахин нэгдэж олныг гайхшруулав

Бейонсегийн тоглолтын үеэр “Destiny’s Child” дахин нэгдэж олныг гайхшруулав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Бейонсе “Cowboy Carter” нэртэй дэлхийн аялан тоглолтоо Лас Вегаст сүр жавхлантайгаар өндөрлүүллээ. Гэвч энэ оройг үнэхээр мартагдашгүй болгосон зүйл нь түүний урлагийн замналын үндэс болсон “Destiny’s Child” хамтлагийн дахин нэгдэл байв.

1990-ээд оны эхээр “Girls Tyme” нэртэйгээр анх байгуулагдаж, 1997 оноос “Destiny’s Child” нэрийн дор албан ёсоор уран бүтээлээ туурвиж эхэлсэн тус хамтлаг R&B болон поп хөгжмийн түүхэнд өөрийн өвөрмөц өнгө төрхөөр тод ул мөр үлдээсэн билээ. “Say My Name”, “Survivor”, “Independent Women” зэрэг хит дуу нь зөвхөн хөгжмийн чартуудыг тэргүүлээд зогсохгүй олон охид бүсгүйчүүдийн дотоод дуу хоолой, өөртөө итгэх итгэлийг илэрхийлж байсан юм.

Бейонсе тус үдэш урт хугацаанд хамт уран бүтээл туурвиж байсан хамтлагийн гишүүд Келли Роуланд, Мишель Уильямс нарыг тайзнаа урьж, “Lose My Breath”, “Bootylicious” зэрэг 2000-аад оны дуугаа хамтран дуулсан нь үзэгчдийг огшоож, сошиал орчинд шуурхай тархах шалтгаан болсон. Тэд тайзан дээр алтлаг, гялалзсан ковбой хэв маягтай хувцсаар гангарч, “Destiny’s Child”-ийн оргил үеийг дахин сэргээсэн гэлтэй үзүүлбэр толилуулсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх